Хятадын хотуудын амьдралын эрч сэргэн нэмэгдэж байна
“Хятадын эдийн засаг гурван жилийн цар тахлын халдварын дундаас сэргэж буйн хэрээр Бээжингийн зээл гудамжаар дахин хөл хөдөлгөөн ихсэн, жуулчдын баярын амралтаараа хилийн чанадад жуулчлах захиалга нэмэгдэж, компаниудын бизнес үйл ажиллагаа цаашид олшрох төлөвтэй байна”,“Бээжин, Шанхайд амны хаалт зүүж ажилдаа явж буй хүмүүс метронд пиг дүүрч, хотуудын гол замуудад машин унаа түгжирч, нийтийн тээврийн машин унаа алгуурхан зорчихоос өөр аргагүй болж байна” гэж Ройтерс агентлаг саяхан нийтэлсэн мэдээндээ тэмдэглэжээ.
Омикрон хувилбарын өвчин үүсгэх чадвар буурсан, вакцинжуулалт түгээмэл болсон хийгээд цар тахлыг сэргийлэн хянах туршлага хуримтлагдсан нөхцөл байдал дор Хятад улс бодит нөхцөлийг үндэслэн цар тахлыг сэргийлэн хянах “20 зүйл”, “Шинэ 10 зүйл”-ийн сайжруулсан бодлогыг нийтэлж, КОВИД-19 вирусийн халдварлалд “B ангилалын A зэрэглэлийн хяналт” хэрэгжүүлж байсныг “B ангилалын B зэрэглэлийн хяналт” болгож зохицуулах арга хэмжээг боловсруулж, ажлын гол талыг халдварлалтыг сэргийлэн хянахад тавих байсныг эмчилгээгээр авран эмчлэх болгон, цар тахлын халдвараас эдийн засаг нийгмийн хөгжилд үзүүлэх нөлөөг хамийн их боломжоор бууруулж байгаа юм.
Америкийн CNBC суваг 12-р сарын 26-нд “Байду”-гийн статистикаас эш татан мэдээлэхдээ, тус долоо хоногийн даваа гаригийн өглөөний оргил үеэр Бээжингийн замын хөдөлгөөний ачаалал өмнөх долоо хоногоос 90 шахам хувиар нэмэгдэж, “ноцтой түгжрэх” хэмжээнд хүрэв гэсэн байна.
Ройтерс агентлаг саяхан аялал жуулчлалын “Ctrip” компанийн тайлангаас эш татан, шинэ оны амралтын үеэр Хятад улсын муж дамнан аялал жуулчлах урьдчилсан захиалга ноднингийн мөн үеэс 34 хувиар нэмэгдэж, “жуулчдын хамгийн илүү сонирхож буй 10 том хотуудад Шанхай, Бээжин, Чэндү, Ханжөү болон Сань-Я багтсан байна” гэжээ.
Уртнасан