MONGOL

НҮБ Хятадын билгийн тооллын туулай жилийн марк гаргана

CRIPublished: 2022-12-31 13:19:32
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

НҮБ-ын Шуудангийн хэрэг эрхлэх товчоо 2023 оны 1-р сарын 20-нд Нью-Йоркт Хятад улсын билгийн тооллын туулай жилийн тусгай маркны багцыг гаргаж, Хятадын билгийн тооллын сар шинийн баярыг угтан тэмдэглэх болно.

Туулай жилийн шуудангийн марк ширхэг нэгбүртээ 1.40 ам.доллар, нэг багц нь 10 ширхэгтэй, багцаараа үнэ нь 16.95 ам.доллар байхаар тогтоожээ. Шуудангийн маркны зүүн хэсэгт НҮБ-ын сүлд тэмдгийн зурагтай, баруун хэсэгт нь Хятадын дизайнер Пань Хүгийн урласан "Саран туулай" дүрс бий. Бийрээр дэгжин цагаан нэгэн туулайг зураглан бүтээж, ар талд нь өлзийт үүлэн хээгээр алтан сарыг тойруулан чимсэн нь өлзий бэлгэшээлтэй, цоглог тэмүүлэлтэй харагдах юм.

НҮБ-ын Шуудангийн хэрэг эрхлэх товчоо 2010 оны 5-р сард Хятад улсын арван хоёр жилээр сэдэвлэсэн маркийг анх таарснаас хойш 2021 оныг хүртэл арван хоёр жилийн бүтэн ээлжийн маркийг тараажээ. 2023 оны туулай жилийн марк нь хоёр дахь ээлжийн арван хоёр жилийн дараалсан маркны хоёр дахь марк юм.

НҮБ-ын Шуудангийн хэрэг эрхлэх товчоо АНУ-ын Нью-Йорк, Швейцарын Женев, Австрийн Венад тус тус ам.доллар, швейцар франк хийгээд еврогийн үнийн тэмдэг бүхий марк таарах юм байна.

Уртнасан

Share this story on

Messenger Pinterest LinkedIn