2023 оныг энх тайвны жил болгохыг хүсэв
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш энэ сарын 28-нд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.
“2022 онд, дэлхий олон газарт 100 сая гаруй хүн дайн дажин, гал түймэр, ган гачиг, ядуурал өлсгөлөнгөөс шалтгаалан дүрвэж цагаачилсан. 2023 онд, бид аль ч цаг үеэс илүү энх тайван л шаардлагатай байна” гэж Гутерриш онцлов.
Тэрээр мөргөлдөөнийг таслан зогсоохын тулд харилцан энх тайванчаар яриа хэлэлцээ хийхийг уриалаад, байгаль цаг уурын амгалан тайван орчин бүрдүүлж, илүү тогтвортой дэлхий ертөнцийг бий болгох шаардлагатай, мөн эмэгтэйчүүд, охидыг нэр төртэй, аюулгүй орчинд амьдруулахын тулд гэр бүлийн амар амгалан байдлыг бий болгож, гудамж чөлөөнд олон нийтийн амгалан тайван байдлыг ханган, хүн бүхний эрх ашгийг бүрэн хамгаалах ёстой хэмээн илэрхийлсэн байна. Мөн тэрбээр,
“Ирэх онд, бид хэлж, хийх ажлаа энх тайван гэсэн гол агуулгад чиглүүлж, бидний амьдрал, гэр бүл, дэлхий дахинд амар амгаланг сэргээх жил болгохын тулд хамтдаа хичээн ажиллацгаая” хэмээн онцоллоо.