Байлдааны бэлэн байдлын тушаал гаргав
Сербийн ерөнхийлөгч Александр Вучич тухайн бүсийн цагаар 12-р сарын 26-ны орой Сербийн арми, цагдаа нарыг байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд оруулах тушаал өгчээ.
Сербийн Батлан хамгаалахын сайд Милош Вучевич хэлэхдээ, “Ерөнхийлөгч Вучичийн тушаалын дагуу Сербийн бүх зэвсэгт хүчин мөн шөнөдөө хүч хэрэглэхээр бэлтгэж эхэлсэн. Сербийн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, Сербийн иргэдийг террорист заналхийллээс хамгаалахын тулд цэрэг армиа өндөржүүлсэн байлдааны бэлэн байдалд байлгана” гэжээ.
Сербийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр, Косовогийн эрх баригчид мөн өдөр Сербийн үнэн алдартны хамба ламыг Косово руу нэвтрэхийг хориглосон бөгөөд Косовогийн хойд хэсгийн сербүүд суурьшсан бүс рүү ороход бэлтгэх байлдааны бэлэн байдлыг өндөржүүлэхийг тушаал болгожээ. Косовогийн умард нутгийн Сербийн оршин суугчид энэ сарын 10-ны өдөр Косовогийн серб цагдаа баривчилсанд эсэргүүцэл илэрхийлж, орон нутгийн гол замуудад саад учруулсны улмаас мөргөлдөөн үүсчээ.
Косово бол 1999 онд Косовогийн дайны дараа НҮБ-аас удирдаж байсан хуучин Югославын холбооны Бүгд Найрамдах Сербийн өөртөө засах муж юм. 2008 онд Косово ганц талаасаа тусгаар тогтнолоо зарласан бөгөөд Серб улс Косовогийн бүрэн эрхт байдлыг баримталсаар иржээ.