MONGOL

Солонгосын Хөдөлмөрийн намын бүгд хурал боллоо

CRIPublished: 2022-12-27 11:22:54
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн 12-р сарын 27-ны өдрийн мэдээгээр, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын наймдугаар удаагийн төв хорооны 6-р бүгд хурал энэ сарын 26-ны өдөр Пхеньянд болсон тухай мэдэгдлээ. Хуралд Солонгосын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Чен Ун оролцож, илтгэл тавьжээ.

Энэхүү хурлын гол сэдэв нь өнгөрсөн оны ололт амжилтыг дүгнэж, БНАСАУ-ын нам, төрийн шинэ оны ажлын бодлого төлөвлөгөөг боловсруулсан байна. Нэгдсэн хурлаар 2022 оны нам, төрийн томоохон бодлогын хэрэгжилтийн ерөнхий байдлын дүгнэлт болон 2023 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, мөн 2022 оны улсын төсвийн хэрэгжилт, 2023 оны улсын төсвийн тухай төсөл зэрэг таван томоохон асуудлыг хэлэлцэх хөтөлбөрийн талаар санал нэгджээ.

Мөн орой нь Ким Чен Ун Мансудае танхимд болсон БНАСАУ-ын социалист үндсэн хууль байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан тайлангийн арга хэмжээнд оролцжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn