Чэндү-Кунмин чиглэлийн төмөр зам ашиглалтад оров
Энэ сарын 26-ны өглөөний 8:05 цагт, С57 дугаар галт тэрэг Чэндү хотын өмнөд өртөөнөөс хөдөлж, 11:00 цагт Шичан хотын баруун өртөө хүрэх төлөвтэй байна. Энэ нь Чэндү-Күнмин чиглэлийн шинэ төмөр замын шугам албан ёсоор ашиглалтад орсныг харуулж байгаа юм.
Чэндү-Күнмин чиглэлийн шинэ төмөр зам нь хойд зүгийн Сычуань мужийн Чэндү хотоос өмнөдийн Юннань мужийн Кунмин хотод хүрнэ. Нийт шугамын урт нь 915 км, 160 км / цагт хурдаар төлөвлөсөн юм. Чэндү-Кунмин чиглэлийн өмнөх төмөр замын ердийн хурдны галт тэрэгтэй харьцуулахад бүх шугамын ажиллах хугацааг 19 цагаас 7 цаг болж богиносжээ.
Чэндү-Күнмин чиглэлийн төмөр замын шугам ашиглалтад орсон эхний үед төмөр замын салбар Чэндү-Шичан чиглэлийн 4 хос суудлын галт тэрэг, Чэндү-Паньжихуа чиглэлийн 4 хос суудлын галт тэрэг, Чэндү- Кунмин чиглэлийн 5 хос суудлын галт тэрэгний үйл ажиллагааг зохион байгуулахаар байна.
Үүний зэрэгцээ, 26-ны өдрөөс эхлэн Чэндү хот мөн анх удаа Шишуанбанна руу шууд хүрэх галт тэрэг нээж, өргөн олон жуулчдыг улам тав тухтай аялуулах юм байна. Хойшид төмөр замын салбар зорчигчдын аяллын хэрэгцээг хангах зорилгоор галт тэрэг ажиллуулах төлөвлөгөөг цаашид сайжруулж, жуулчдын аяллын эрэлт хэрэгцээнд тус дөхөм үзүүлэх юм байна.