MONGOL

АНУ-ын тагнуул, эмийн компаниуд Украин дахь цэргийн биологийн судалгааны төслүүдэд оролцсон гэв

CRIPublished: 2022-12-25 14:46:29
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

12-р сарын 24-нд Оросын Батлан хамгаалах яамны веб сайтын мэдээлснээр, Укриан дахь цэргийн биологийн судалгааны төслийн хэд хэдэн гол хариуцлагатан нь АНУ-ын тагнуулын байгууллага болон эмийн томоохон компаниудтай холбоотой болох нь тогтоогдсон гэж Оросын армийн цацраг, хими, биологийн хамгаалалтын хүчний командлагч Кириллов мөн өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

Кириллов хэлэхдээ, Украины цэргийн биологийн судалгааны төслийг хэрэгжүүлэгч гол хүмүүсийн жагсаалт Оросын Батлан хамгаалах яаманд байгаа. Жагсаалтад АНУ-ын Батлан хамгаалах яамны аюул эрсдэлийг бууруулах үндэсний агентлагийн захирал асан, Тагнуулын төв газрын харьяа венч хөрөнгө оруулалт хийдэг In-Q-Tel компанийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч, АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн захирал асан, АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн захирал асан, Баттеллийн нэрэмжит судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал асан, Pfizer компанийн Олон улсын судалгаа шинжилгээ, анагаах ухааны хэлтсийн ахлах судлаач нар багтаж байна. Түүнчлэн Украины Мечниковын нэрэмжит тахлын эсрэг судалгааны хүрээлэн, Мал эмнэлгийн судалгааны хүрээлэн, Львовын Тархвар судлал, эрүүл ахуйн хүрээлэн зэрэг байгууллагууд АНУ-ын цэргийн биологийн судалгааны төслийг хэрэгжүүлэгч гэдгийг Оросын Батлан хамгаалах яамны тайланд дурдсан гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ Украины цэргийн биологийн судалгааны төслийн дуусаагүй хэсгийг Төв Ази, Зүүн Европын орнуудад шилжүүлж байна. Мөн ижил төстэй төслүүд дээр АНУ Африк, Ази Номхон далайн орнуудтай хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх бодолтой байгаа аж.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn