MONGOL

Дэлхийн үйлчилгээ худалдааны салбар доголдож байна

CRIPublished: 2022-12-23 16:06:40
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

ДХБ-аас энэ сарын 22-ны өдөр нийтэлсэн тайланд дурдсанаар, дэлхийн томоохон эдийн засгийн цогцын өсөлт удаашралтай байгаагаас шалтгаалж, 2022 оны дөрөвдүгээр улиралд дэлхийн үйлчилгээ худалдааны хөгжил суларсан бөгөөд 2023 оны эхний хэдэн сард сулавтар хэвээр байж болзошгүй гэжээ.

ДХБ-аас мөн өдөр нийтэлсэн хамгийн сүүлийн үеийн "Үйлчилгээ худалдааны хуваарь"-д харуулснаар, дэлхийн үйлчилгээ худалдааны хөгжлийн индекс 98.3 байгаа нь 2022 оны зургадугаар сард нийтэлсэн 105.5-аас багассан үзүүлэлт болжээ.

Аялал жуулчлал, МХХТ-ийн үйлчилгээ, санхүүгийн үйлчилгээнд зарцуулсан зардлаар дэлхийн үйлчилгээ худалдаа 2022 оны хоёрдугаар улиралд цар тахлын өмнөх оргил үеэс давсан гэж тайланд дурджээ.

Эмхтгэлийн дүрмийн дагуу дэлхийн үйлчилгээ худалдааны хөгжлийн индексийн өсөлт бууралтын шугамын утга 100 байгаа нь дэлхийн үйлчилгээ худалдааны өсөлт дунд хугацааны чиг хандлагын хүлээлттэй нийцэж байгааг харуулж байна. Индекс нь 100-гаас дээш бол үйлчилгээний худалдааны өсөлт төсөөллөөс өндөр, харин эсрэгээрээ бол доогуур болох аж.

ДХБ 2019 оны есдүгээр сард анх удаа дэлхийн үйлчилгээ худалдааны урсгал болон өөрчлөгдөж буй чиг хандлагыг тусгасан "Үйлчилгээ худалдааны хуваарь"-ыг гаргасан юм. Тайланг жилд хоёр удаа гаргадаг журамтай.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn