Хятад улс хэрэглээг идэвхжүүлэх бодлого хэрэгжүүлж байна
Хятадын эдний засгийн хөгжилд ганц хөрөнгө оруулалт хөдөлгүүр хүч болдог биш, асар том хэрэглээний зах зээл нь эдийн засгийг өсөлтийг дайчлах чухал хүч бөгөөд дотоодын эрэлт хэрэгцээ эдийн засаг нийгмийн хөгжлийг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. 2013-2021 онд хэрэглээ нь Хятадын эдийн засгийн өсөлтөд жилд дунджаар 50 гаруй хувийн хувь нэмэр оруулсан байдаг. Тоо баримтад харуулснаар, 2021 оны эдийн засгийн өсөлтөд хэрэглээ нь 65.4 хувийн тус нэмэр оруулжээ.
Цар тахлын нөлөөгөөр сүүлийн хэсэг хугацаанд зарим салбарын хэрэглээ хумигдсан. Сүүлийн үед Хятад улс халдвар хамгааллын бодлогодоо өөрчлөлт оруулж, олон газар нутагт хэрэглээний талон тарааж, хямдралтай худалдаа зарлах зэргээр оршин суугчдын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж буй нь хэрэглээгээр эдийн засгийнхаа өсөлтийг нэмэх гэсэн чухал арга хэмжээ юм.
Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг ахиулахын тулд ХКН-ын төв хороо өнгөрсөн жилийн 12-р сарын 6-нд дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөхийн тулд хэрэглээг цаашид сэргээх тухай тогтоол гаргаж, олон газар нутгууд төрөөс хэрэгжүүлж буй хэрэглээг өргөтгөх цогц арга хэмжээг цаашид хөрсөн дээр буулгаж, бодит үр дүнд хүргэх ёстой гэж шаардав.
Дотоодын хот суурин газруудын хэрэглээг нэмэхийн тулд халдвар хамгаалалтаа сайн хийж, эдийн засгаа хөгжүүлж, шинэ нөхцөл байдлыг судалж түүнд уялдсан шинэ арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэж шаардсан байгаа юм. Үүнд хэрэглээний талон тарааж, хөнгөлөлттэй худалдааны өдөрлөг зохиох, цахим худалдааны арга хэлбэрийг ашиглаж, дижитал амьдралд үйлчлэх, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчны баазуудын тасалбарын үнийг хямдруулах зэрэг арга хэмжээнүүд багтаж байна.
Хятадын зүүн өмнөд нутгийн Фүжянь мужийнхан 200 сая юанийн хэрэглээний талон тарааж хэрэглээний зах зээлийг идэвхжүүлж байна. Хятадын хамгийн өмнөд хэсгийн Хайнань аралд нисэх онгоцны тасалбаргүй ч гэсэн гаалийн хөнгөлөлттэй дэлгүүрээр үйлчлүүлэх боломжтой болжээ. Гуанжоу, Шэньжэнь зэрэг хотуудад 10-100 юанийн хэмжээтэй янз бүрийн талон тарааж хүмүүсийн бараа таваар худалдан авахыг урамшуулж байна. Удахгүй болох сар шинийг угтаж Хятадын дотоодын зах зээл цаашид улам эрчимтэй хөгжил хөдөлгөөнд орж эдийн засаг маш түргэн сэргэн хөгжих хэтийн төлөв харагдаж байна.
12-р сарын 16-наар авч хэлэхэд, өнгөрөгч долоо хоногтой харьцуулахад зам харилцааны чухал зангилаа газрын зорчигчид 19.2 хувиар нэмэгдэн, аялал жуулчлалын газрын хайлтын системээс хайж байгаа тоо 35 хувиар нэмэгдсэн байна. Мөн гуанз рестораны борлуулалт 30 хувиар нэмэгджээ.