MONGOL

Хятад, Европын холбоо дээд амжилт тогтоох эрмэлзэлтэй байна

CRIPublished: 2022-12-21 12:06:53
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятад, Европын холбооны худалдаа бизнесийн салбарын удирдагчид болон албан тушаалтнуудын тав дахь удаагийн видео яриа хэлэлцээ сүүлийн өдрүүдэд болсон юм. Хоёр талын төлөөлөгчид "Хятад, Европын нийлүүлэлтийн сүлжээний хамтын ажиллагаа ба дэлхийн эдийн засгийн сэргэлт, өсөлт", "Хятад, Европ хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх" зэрэг сэдвээр илэн далангүй санал бодлоо солилцож, Хятад, Европын харилцан ашигтай, хамтдаа амжилтад хүрэх хамтын ажиллагааг дэмжсэн байна.

Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн гүйцэтгэх дэд дарга, улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн бүх Хятадын хорооны Эдийн засгийн комиссын орлогч дарга Би Жин Чуань хэлэхдээ,“2018 онд Хятад, Европын хоёр талын худалдааны хэмжээ 830 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ оны эхний 10 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар өссөн үзүүлэлт нь бүтэн жилд хоёр талын худалдааны хэмжээ дээд цэгтээ хүрэх төлөвтэй байна" гэжээ.

"Эдийн засгийн өсөлт нь одоогоор Хятад, Европын хамтдаа санаа тавьж буй гол сэдэв болоод байна. Дэлхийн энх тайвныг сахин хамгаалах хоёр том хүчин, хамтын хөгжлийг ахиулах хоёр том зах зээл, хүн төрөлхтний ахиц дэвшлийг ахиулах хоёр том соёл иргэншил болохын хувьд Хятад, Европын харилцаа хөгжлийн сайн хандлагаа хэвээр хадгалж, харилцан ашигтай, хамтдаа хожих үр дүнг баримтлах нь Хятад, Европ, цаашлаад олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын ашиг сонирхолд бүрэн нийцэх болно" гэжээ.

“ЕХ бол Хятадын гурав дахь том хөрөнгө оруулалтын эх үүсвэр бөгөөд ЕХ нь Хятадын аж ахуйн нэгжүүдийн гадаадын хөрөнгө оруулалт хийх чухал газар юм. 2021 оны эцэс хүртэлх байдлаар, Хятад улс ЕХ-нд 2700 гаруй шууд хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулсан нь Европын холбооны бүх гишүүн орнуудыг хамарсан байна. Европын тал Хятадын талтай машин механик, тоног төхөөрөмж, автомашин, химийн аж үйлдвэр болон багаж хэрэгсэл, цахилгаан хэрэгсэл, металл, боловсруулах аж үйлдвэрлэлийн гинжин хэлхээний чиглэлээр нягт хамтын ажиллагаа өрнүүлж байна”гэж тэрээр мөн онцлон тэмдэглэжээ.

“Европ, Хятад бол урт хугацааны хамтын ажиллагааны түнш юм”гэж Европын талын төлөөлөгчид илэрхийлээд“ЕХ болон Хятад улс цаг уурын өөрчлөлт, дижитал эдийн засаг зэрэг олон салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн бэхжүүлж, Европ, Хятад цаашлаад дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй, найдвартай байдлыг хамтдаа хамгаалах ёстой. Хоёр тал Европ, Хятадын эдийн засаг худалдааны харилцааг урт хугацаанд эрүүл, тогтвортой байлгаж, тогтвортой өсөлтийн өнөөгийн эрчмийг хэвээр хадгалан, дэлхийн эдийн засгийг сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэх ёстой" хэмээн онцолжээ.

Европын аж ахуйн нэгжийн холбооны ерөнхийлөгч Фредерик Перссон хэлэхдээ: "Бид ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээг тасалдуулахгүй байх асуудал, бие даасан байдал, худалдааны ивээх үзлийг сайтар зохицуулах ёстой. Үүнээс гадна үйл ажиллагаа явуулж буй ДХБ нь даяаршлын ирээдүйн гол түлхүүр юм. ЕХ нь дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц болсон Хятад улс болон бусад томоохон эдийн засагтай хамтран ажиллаж, олон талт худалдааны дүрмийг шинэчлэхийг хүсэж байна. Европын компаниуд Хятадад үлдэхийг хүсэж байгаа бөгөөд Хятадад хөрөнгө оруулалт, худалдаагаа үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байна”гэжээ.

Хятад-ЕХ-ны худалдаа, бизнесийн удирдагчид болон өндөр албан тушаалтан асан нарын яриа хэлэлцээний механизм нь 2017 онд Хятадын олон улсын эдийн засгийн солилцооны төв болон Европын аж ахуйн нэгжийн нийгэмлэгээс байгуулсан яриа хэлэлцээний индэр бөгөөд Хятад, Европын холбооны орнуудын эрүүл тогтвортой хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэх зорилготой юм. Уг арга хэмжээнд Huawei, CIC зэрэг аж ахуйн нэгжийн төлөөлөгчид, Хятад, Европын худалдаа, бизнесийн удирдагчид, засгийн газрын өндөр албан тушаалтнууд зэрэг 30 гаруй төлөөлөгч оролцжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn