MONGOL

Ирэх онд Францын эдийн засгийн өсөлт 0.3 хувиар удааширна гэж тус улсын төв банк төсөөлөв

CRIPublished: 2022-12-18 11:38:25
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Эрчим хүчний хямрал, инфляцийн давхар нөлөөллийн улмаас 2023 онд Францын эдийн засгийн өсөлт огцом буурч, Францын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний өсөлт 2022 оны 2.6 хувиас 2023 онд 0.3 хувь хүртэл буурах бөгөөд ирэх 2024, 2025 онуудад сэргэнэ хэмээн тухайн нутгийн цагаар энэ сарын 17-ны өдөр Францын төв банк төсөөлжээ.

2024 онд Францын эдийн засаг 1.2%-иар өсөх төлөвтэй байгаа бөгөөд 2025 онд эдийн засаг үргэлжлэн сэргэж, 1.8%-д хүрэх төлөвтэй байна гэж Францын төв банк төсөөлжээ. Гэсэн хэдий ч Орос, Украины мөргөлдөөн, эрчим хүчний үнэ, цар тахлын нөлөөгөөр эдгээр төсөөлөл маш тодорхой бус байна гэж тус агентлаг мөн мэдэгдэв.

Эх сурвалжийн мэдээлснээр, Францын эдийн засгийн өсөлт 2022 онд 2.7 хувь, 2023 онд 1 хувьд хүрэх төлөвтэй байна гэж Францын Сангийн сайд өмнө нь энэ тухай мэдэгдэж байсан. Харин энэ нь Францын төв банкны таамаглалаас арай илүү өөдрөг төсөөлөлтэй байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn