“Nature” сэтгүүл оны шилдэг арван зүтгэлтнийг тодруулжээ
Саяхан “Nature” сэтгүүл 2022 онд шинжлэх ухааны томоохон үйл явдалд маш чухал хувь нэмэр оруулсан эздийг тодруулах үүднээс оны шилдэг арван зүтгэлтний жагсаалтыг зарлажээ.
“Nature” сэтгүүлийн ерөнхий редактор Ричард Монастерски хэлэхдээ, “хүндхэн сорилтууд тулгарсан нэг жилийн хугацаанд, сансар огторгуйн хамгийн алслагдсан оршихуйг илрүүлсэн одон орон судлаач, Ковид-19, Сармагчиний цэцэг өвчний судалгаанд томоохон хувь нэмэр оруулсан судлаач, эрхтэн шилжүүлэн суулгах хязгаарлалтыг давсан мэс засалч нар шинэ нээлтүүдийг бидэнд бэлэглэсэн юм” гэлээ.
Уг сэтгүүл дэлхий нийтийн эрүүл мэндийн асуудалд гарамгай хувь нэмэр оруулсан эрдэмтэн судлаачийг тодрууллаа. Цар тахал гурав дахь жилдээ үргэлжилж байгаа энэ үед, Бээжингийн их сургуулийн геномикийн судлаач Цао Юнлүн коронавирусийн хувьслын явцыг судлан шинэ хувилбаруудад хүргэдэг зарим мутацийг урьдчилан таамагласан байна. Лиза Мак Коркл “өвчтөнөөр удирдуулсан судалгааны хамтын нийгэмлэг” буюу “ Patient-Led Research Collaborative”-ийг үүсгэн байгуулагч гишүүний хувиар иргэдэд Ковид-19-ийн талаарх мэдлэгийг хангасан байна. Дими Огойна нь Нигерийн Дельтагийн их сургуулийн халдварт өвчний тасгийн эмч бөгөөд Нигери дэх сармагчиний цэцэг өвчний талаар хийсэн судалгааны ажил нь уг өвчний дэгдэлттэй тэмцэх зангилаа мэдээллийг хангасан байна.
Эдгээр эрдэмтэд шинжлэх ухааны талаар ер бусын ололт амжилт гаргасан бөгөөд бодлого боловсруулалтын үйл явцад нөлөөлсөн байна. Америкийн Мэрилэндийн их сургуулийн Балтимор салбар сургуулийн мэс засгийн тасгийн эмч Мохаммад Мохеддин баг хамт олноо дайчлан генийн өөрчлөлттэй гахайн зүрхийг хүнд шилжүүлэн суулгах анхны мэс заслыг амжилттай хийсэн байна. НАСА-гийн Годдард сансрын төвийн одон орон судлаач Жэйн Ригби одон орны дуран буюу Уэбб телескопыг сансарт хөөргөх ажилд зангилаа үүрэг гүйцэтгэж, хүн төрөлхтний сансар судлалын ажлыг шинэ түвшинд хүргэсэн байна. АНУ-ын Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Алондра Нелсон, Байдены засгийн газрын шинжлэх ухааны хөтөлбөр боловсруулахад гол дэмжлэг үзүүлсэн байна. Калифорнийн их сургуулийн Сан Франциско салбар сургуулийн хүн ам зүйч Диана Грин Фостер АНУ-ын Дээд шүүхийн Үр хөндөлтийн эрхийн хууль ёсны хамгаалалтыг хүчингүй болгох шийдвэр гаргахад маш зангилаа тоо баримтыг хангасан байна.
Энэ жилийн шилдэг 10 зүтгэлтний жагсаалтад уур амьсгалын өөрчлөлт болон дэлхийн бусад хямралтай холбоотой зүтгэлтний нэрс багтсан байна. Тухайлбал, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш улс орнуудыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй тэмцэхийг уриалсан бол, Бангладешийн Дака хот дахь Уур амьсгалын өөрчлөлт, хөгжлийн олон улсын төвийн захирал Салимул Хукер нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй "алдагдал, хохирол"-ыг өндөр хөгжилтэй орнууд хариуцан ажиллана гэсэн амлалтыг нь биелүүлүүлэх талаар хичээн ажилласан байна. Харин НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөл(IPCC)-ийн Украины төлөөлөгчийн багийн ахлагч Светлана Краковска нь геополитик ба чулуужсан түлшний хоорондын уялдаа холбоог хөндөн гаргасан байна.
“Бид оны шилдэг арван зүтгэлтнийг тодруулж байгаа нь энэ онд болсон шинжлэх ухааны чухал нээлтүүдийг жагсаан гаргахыг зорьсон” гэж “Nature” сэтгүүлийн ерөнхий редактор Ричард Монастерски хэлж байлаа.