MONGOL

Байгалийн хийн холбоо байгуулах нь “улс төрийн тоглоом” биш гэв

CRIPublished: 2022-12-12 10:20:39
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Синьхуа агентлагийн мэдээ: ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров 10-ны өдөр Казахстаны "Хабар 24" телевизэд ярилцлага өгөхдөө, Орос, Казахстан, Узбекистан гурван орны судлан хэлэлцэж буй байгалийн хийн холбоо байгуулах төсөл нь барууныхны хэлж байгаа шиг "улс төрийн тоглоом" биш гэжээ.

Сергей Викторович Лавров ярилцлага өгөхдөө, Орос, Казахстан, Украин нь байгалийн хий тээвэрлэх хамтын системтэй хөрш зэргэлдээ орнууд юм. Улирлын чанартай хэрэглээний оргил үе зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзээд байгалийн хийн нийлүүлэлтийг таслахгүй байхыг гурван тал хүсэж байна. Гурван тал нийтлэг давуу талаа ашиглан үндэсний болон ард түмний эрх ашигт нийцсэн бодит асуудлаа шийдэх хэрэгтэй болоод байна хэмээн онцолсон гэж ОХУ-ын ГХЯ-ны цахим хуудас мэдээлэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Казахстаны Ерөнхийлөгч Касимс Жормат Токаев нар 11-р сарын сүүлчээр Кремлийн ордонд уулзах үеэр Оросын тал Орос-Казахстан-Узбекистаны байгалийн хийн холбоо байгуулах саналыг дэвшүүлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков 11-р сарын сүүлчээр хэлэхдээ, Орос, Казахстан, Узбекистаны байгалийн хийн холбоо өргөн хүрээг хамарч, эрчим хүчний хангамжийг нэгтгэх маршрутыг боловсруулах нь энэ бүс нутагт маш чухал ач холбогдолтой бөгөөд гурван орны ашиг сонирхолд ч нийцэж байна. Одоогоор гурван тал энэ асуудлаар хэлэлцэж байна гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn