MONGOL

Гадаад худалдаа эрчимтэй хөгжиж байна

CRIPublished: 2022-12-07 15:21:51
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Гаалийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлснээр, энэ оны эхний 11 сарын байдлаар Хятадын гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ 38.34 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.6 хувиар өсч, гадаад худалдаа тогтвортой үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн байна.

Гаалийн статистик мэдээнээс үзвэл, энэ оны эхний 11 сард, экспорт 21.84 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 11.9 хувиар өссөн бол импорт 16.5 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Түүнчлэн худалдааны бүтцийг улам боловсронгуй болгосноор ерөнхий худалдааны импорт экспортын хэмжээ 24.47 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.4 хувиар нэмэгдэж, Хятадын гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээний 63.8 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 2.2 хувиар өсөн нэмэгджээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn