MONGOL

Европ АНУ-ын холбоотны харилцааны одоогийн байдал

CRIPublished: 2022-12-04 22:26:50
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Бүс нутгийн цагаар 2-нд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон АНУ-д хийсэн гурван хоногийн айлчлалаа өндөрлүүлэв. Эвлэрүүлэн зуучлахдаа сайн Эммануэль Макроны энэ удаа АНУ-ыг зорьсны гол зорилго нь АНУ-ын "Инфляцийг бууруулах хуулийн төсөл"-өөс Европын компаниудыг чөлөөлөхийн төлөө юм. Гэхдээ энэ зорилгодоо хүрч чадаагүй буцлаа.

"Хамгийн хуучин" холбоотон Францаа АНУ туйлын ихээр нүүр өгч хүлээн авсан хэдий ч тансаг хүлээн авалт, халуун гар барилт нь хоёр талын санал зөрөлдөөнийг халхалж чадахгүй.

Эммануэль Макрон энэ удаа АНУ-д төрийн айлчлал хийв гэхээс илүүтэй шударга ёс тогтоох зорилготой юм. Энэ оны 8-р сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден "Инфляцийг бууруулах хуулийн төсөл"-д гарын үсэг зуржээ. Ингэснээр АНУ-ын засгийн газар нь цахилгаан хөдөлгүүрт авто машин, батарей зэрэг холбогдох дагалдах хэрэгсэл, технологи зэрэг АНУ-д үйлдвэрлэсэн ногоон үйлдвэрлэлд өндөр татаас олгоно гэжээ. Уг хуулийн төсөл нь инфляцийг бууруулж, алдагдлыг багасгах зорилготой хэмээн АНУ мэдэгдсэн боловч үүгээр дамжин дотоодын болон гадаадад байгаа аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн баазыг АНУ-д шилжүүлэхийг урамшуулж байгаа үйлдэл юм. Мөн чанар нь Европын аж үйлдвэрийг хохироож, АНУ-ын аж ахуйн нэгжүүдэд өрсөлдөх чадал өгч буй явдал хэмээн шинжээчид дүгнэж байна.

Энэ талаар АНУ нь Европоос уучлалт гуйх шаардлагагүй боловч “бага хэмжээ”-ний тохируулалт хийх боломжтой хэмээн Жо Байден мэдэгдэв. Гэхдээ бодитой авч хэрэгжүүлэх бодлогын талаар тодорхойлоогүй. Эдийн засгийн ашиг сонирхлын асуудлаар АНУ хэзээд зөвхөн хувиа боддог гэдгийг Европчууд ойлгох ёстой хэмээн Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа юм. ОХУ Украины мөргөлдөөнөөс хойш АНУ-ыг дагаж, ОХУ-д олонтаа хориг тавьсныхаа уршгаар Европчууд ноцтой эрчим хүчний хямралд өртөж байна. Холбоотон хэмээх АНУ нь харин үндэслэлгүйгээр үнээ өсгөж, дундаас нь ашиг олж суугаа аж.

Давхар давхар хямралд өртсөн Европчууд үйлдвэрлэл, ажлын байр, хөрөнгөө АНУ уруу алдах том заналхийлэлд нүүрлэж байна.

Жо Байдений засгийн газар 500 мянган ам.доллар зарцуулж, тушаалдаа орсноос хойших анхны хүлээн авалтаа Эммануэль Макронд зориулсан нь тайвшруулах дээрээ өөгшүүлэх зорилготой юм. ОХУ Украины асуудлаар Европчууд зохицуулалт хийж хамтрахыг АНУ хүсдэг бөгөөд Хятад улстай “Өрсөлдөх” асуудлаар Европчууд АНУ-тай санал нэгтэй байхыг эрмэлздэг.

АНУ нь Европчуудыг жинхэнэ холбоотноо болгож хардаг уу эсвэл гамшгаас аврах халхавч, ноёрхлоо хамгаалах гишгүүр, АНУ-ын эрх ашгийн төлөө төлбөр тооцоог нь хийгч болгож байна уу гэдэг асуулт Европчуудын өмнө тавигдаж байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn