MONGOL

Хятадын баримтат киноны фестиваль ЮНЕСКО-д

CRIPublished: 2022-12-03 17:15:15
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

12-р сарын 3-ны өдөр Хятадын төв радио телевиз, Хятадаас ЮНЕСКО-д суугаа Байнгын төлөөлөгчийн газартай хамтран ЮНЕСКО-гийн төв байранд “Хятадын баримтат киноны фестиваль"-йн бүтээлийг үзүүлэх арга хэмжээ зохион байгуулж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын үзэл баримтлал болон Хятад маягийн орчин үеийн шинэчлэлтийг танилцууллаа. Энэ удаагийн фестивалиар анх удаа 50 гаруй кино уран бүтээлийг олон улсын байгууллагад танилцуулж байгаа юм.

ЮНЕСКО-гийн төв байранд болсон арга хэмжээний үеэр ХТРТ-ийн CGTN-ний "Хүн төрөлхтний нүүрстөрөгчийн ул мөр" баримтат кино нээлтээ хийж, Хятад улс дэлхий нийттэй боломж бололцоог хуваалцан, хамтдаа хөгжих хүсэл мөрөөдөлтэй байгааг тайлбарлажээ. Улс орнуудаас ЮНЕСКО-д суугаа байнгын элч, дипломатчид, Францын олон салбарын нийт 400 гаруй зочид төлөөлөгчид арга хэмжээнд оролцсон байна.

Хятадын төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн арга хэмжээнд хэлсэн үгэндээ, ХТРТ гадаад дотоодын зүтгэлтнүүдтэй хамтран баримтат кино бүтээлийг ашиглаж, итгэл хүчнээ нэгтгэн, хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйн төлөө хичээн зүтгэхэд бэлэн байна гэжээ.

12全文 2 下一页

Share this story on

Messenger Pinterest LinkedIn