Хятад Лаосын төмөр зам ашиглалтад ороод бүтэн жил боллоо
12-р сарын 3-нд Хятад Лаосын төмөр зам ашиглалтад орсон бүтэн жилийн ой тохиож байгаа бол Хятадын стандартыг ашигласан 1035 километр энэхүү төмөр зам давхацсан тоогоор 8 сая 500 мянган зорчигч, 11 сая 200 мянган тонн ачаа барааг аюулгүй тээвэрлэжээ. Хятад Лаосын төмөр замын тээвэрлэлтийн хил дамнасан бараа бүтээгдэхүүн нь Лаос, Тайланд, Мьянмар, Малайз, Камбож, Вьетнам, Бангладеш, Сингапур зэрэг "Бүс ба зам"-ыг хамтран бүтээн байгуулагч орнуудыг хамарсан бөгөөд барааны нэр төрөл нь эхлээд бордоо, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн зэрэг арав гаруйхан төрлийн байснаас одоо электрон бараа, хүйтэн хүргэлттэй жимс зэрэг 1200 гаруй төрөл болон нэмэгджээ.