MONGOL

Турк терроризмд цохилт өгнө гэв

CRIPublished: 2022-12-02 12:13:36
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Бүс нутгийн цагаар 12-р сарын 1-нд Туркийн Ерөнхийлөгчийн ордонд Туркийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал болж, хурлыг Туркийн Ерөнхийлөгч Эрдоган удирдан явуулж, терроризмын эсрэг тэмцэх, Сирийн хойд хэсэгт хуурай замын цэргийн ажиллагаа өрнүүлж болзошгүй байгаа болон бүс нутаг, олон улсын аюулгүй байдлын асуудал зэргийг авч хэлэлцсэн байна.

Туркийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хурлын дараа мэдэгдэл гаргаж тэмдэглэхдээ, Туркийн үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс, “НҮБ-ын дүрэм”-ийн 51 дүгээр зүйлд заасны дагуу Туркийн өмнөд хилд явуулж буй үйл ажиллагааны цорын ганц зорилго нь тус бүс нутаг дахь террорист байгууллагуудтай тэмцэх явдал юм гэжээ. Мэдэгдэлд Турк улсын хил, хотууд, ард иргэд болон аюулгүйн хүчнийг онилсон ямар нэгэн террорист байгууллага байхыг Турк зөвшөөрөхгүй бөгөөд энэ зорилгоор шаардлагатай бүх арга хэмжээг гуйвшгүйгээр авна гэж мэдэгджээ.

11-р сарын 13-нд Туркийн хамгийн том хот Истанбулын Тусгаар тогтнолын гудамжинд дэлбэрэлт болж, 6 хүн амиа алдаж, 81 хүн шархадсан байна. Турк терроризмын эсрэг тууштай тэмцэж буйг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нэг бус удаа нотолж, Туркийн зэвсэгт хүчин тун удахгүй Сирийн хойд хэсэгт хуурай замын цэргийн цохилт өгөх ажиллагаа өрнүүлэх болно гэж мэдэгджээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn