MONGOL

Дэлхийн усны нөөцийн тайланг анх удаа гаргалаа

CRIPublished: 2022-12-02 10:34:13
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Уур амьсгал, байгаль орчин, нийгмийн өөрчлөлт нь дэлхийн усны нөөцөд хэрхэн нөлөөлж байгааг үнэлэх зорилготой "Дэлхийн усны нөөцийн тайлан"-г Дэлхийн цаг уурын байгууллагаас анх удаа Женевт нийтлэв. Энэхүү жилийн тайлан нь эрэлт нэмэгдэж, нийлүүлэлт хязгаарлагдмал байгаа энэ үед дэлхийн цэвэр усны нөөцийг хянах, удирдах зорилготой юм.

Уг тайланд гол мөрний урсац болон томоохон үер, ган гачгийн ерөнхий тоймыг гаргаж, цэнгэг усны нөөцөд өөрчлөлт оруулаад буй халуун цэгүүдийн асуудлыг нарийвчлан судалж, криосферийн (цас, мөс) чухал үүрэг, эмзэг байдлыг онцолжээ. Уур амьсгалын өөрчлөлт болон Ла Нинагийн үйл явдлуудын улмаас 2021 онд дэлхийн зарим том бүс нутаг ердийнхөөс илүү хуурай байсан тухай тайланд дурджээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө нь ихэвчлэн ойр ойрхон ган гачиг тохиох, үер усны хэвийн бус байдал, улирлын чанартай хур тунадасны цөөрөлт, түүнчлэн мөсөн голын хурдацтай хайлалт зэрэг усны өөрчлөлтөөр мэдрэгддэг гэж Дэлхийн цаг уурын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Петри Таалас мэдэгдэв. Гэвч одоогийн байдлаар цэвэр усны нөөцийн тархалт, тоо хэмжээ, чанарын өөрчлөлтийн талаарх иргэдийн ойлголт хангалтгүй хэвээр байна. "Дэлхийн усны нөөцийн байдлын тайлан" нь энэхүү мэдлэгийн цоорхойг нөхөх зорилготой бөгөөд энэ нь уур амьсгалд дасан зохицох, нөлөөллийг бууруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтад үндсэн баримт хангахын зэрэгцээ ирэх таван жилийн хугацаанд үер, ган гачиг зэрэг аюулаас урьдчилан сэргийлэх талаар НҮБ-ын үйл ажиллагаанд тусгаж бүх нийтэд мэдээлэл олгохыг дэмжинэ. Петри Таалас хэлэхдээ: "Одоогийн болон ирээдүйн уур амьсгалын өөрчлөлтийн ихэнх нөлөөлөл нь усаар илэрхийлэгдэх учир бид усны тухай тусгай тайланг анх удаа нийтэлж байна. Үүнд ган гачиг, үер, мөс цас, мөсөн гол хайлах тухай дурдсан юм" гэжээ.

Саяхан болсон "Нэгдсэн үндэстний байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц"-д оролцогч талуудын 27-р бага хурлаар усны асуудлыг дасан зохицох ажиллагаанд нэгтгэхийг засгийн газруудад уриалсан нь усны ач холбогдлыг онцолсон үр дүнгийн баримт бичигт усны талаар анх удаагаа дурдсан явдал энэ юм. Петри Таалас хэвлэлийн бага хурлын дараа Хятадын төв радио телевизийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, “НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн санаачилсан эрт сэрэмжлүүлэх үндэсний системийн санаачилгыг Хятад улс дэмжиж байгааг тэмдэглэхэд туйлын таатай байна. Ирэх жил Хятад улс "Бүс ба зам" санаачилга гаргасны 10 жилийн ой тохиох бөгөөд энэ боломжийг ашиглан Хятад улстай холбогдох салбар дахь хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, дэлхийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хамтдаа ахиулахыг хүсэж байна” гэжээ. Тэрээр хэлэхдээ, "Бид буурай хөгжилтэй орнуудад, ялангуяа уур амьсгалын өөрчлөлтөд гүнзгий өртөж байгаа Африк, Карибын тэнгис, Номхон далайн арлуудад эрт сэрэмжлүүлэх үйлчилгээгээ сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор санхүүгийн хөрөнгө оруулалт хийхийг хүсэж байна. Хятад улс болон Хятадын Цаг уурын албаны мэргэжилтнүүд буурай хөгжилтэй орнуудад маш их хэрэгтэй байгаа тул бид Хятадын засгийн газар болон Хятадын цаг уурын албатай хамтран ажиллахыг хүлээж байна" гэжээ.

Урьхан

Share this story on

Messenger Pinterest LinkedIn