MONGOL

Аж үйлдвэрийн салбарт гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

CRIPublished: 2022-11-25 16:34:16
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Энэ онд Хятад улсын боловсруулах аж үйлдвэрийн салбар гадаадын хөрөнгө оруулалтыг татах сайн хандлагатай хэвээр байна гэж энэ сарын 24-ний өдөр болсон Худалдааны яамны ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Шү Жюетин танилцууллаа.

Шү Жюетин хэлэхдээ, “Үндэстэн дамнасан олон компани Хятад улсын асар том зах зээл, аж үйлдвэрийн иж бүрэн систем, дэд бүтэц, нийгмийн тогтвортой байдлыг өөдрөгөөр харж, Хятадад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсээр байна. 2021 онд Хятад улсын боловсруулах аж үйлдвэрийн салбар 33.73 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг татсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.8 хувиар өссөн үзүүлэлт юм.

Сүүлийн үед Худалдааны яам холбогдох салбартай хамтран Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, нөөцийг тогтворжуулах, чанарыг сайжруулахад чиглэсэн хэд хэдэн бодлого, арга хэмжээ боловсруулжээ. Тодруулбал, “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн өндөр чанартай үйлчилгээ үзүүлэх”, “Гадаадын хөрөнгө оруулалттай боловсруулах аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний импорт, экспортыг дэмжих” зэрэг 15 тодорхой арга хэмжээг дэвшүүлж, хөрөнгө оруулалт татахад анхаарч байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn