MONGOL

Долларын өсөлт Испанийн инфляцийг хөөрөгдөж байна

CRIPublished: 2022-11-25 16:05:29
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Синьхуа агентлагийн мэдээ: Холбооны нөөцийн сан хүүгээ хэт өсгөсний нөлөөгөөр евро бүсийн инфляци өссөөр байна. Испанийн эдийн засагч саяхан Синьхуа агентлагийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, “ХНС хүүгээ өсгөсний улмаас ам.доллар өсөж, еврогийн ханш унаж байгаа нь Испанийн инфляцийг улам нэмэгдүүлэн, иргэдийн амьжиргааны ачааллыг нэмлээ” гэжээ.

Европын холбооны Статистикийн газрын гаргасан хамгийн сүүлийн мэдээгээр, евро бүсийн эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөөр аравдугаар сард инфляцийн түвшин жилийн дүнгээр 10.7 хувьд хүрсэн нь түүхэн дээд рекордыг эвджээ. 19 гишүүн орны 11-ийнх нь инфляци хоёр оронтой тоотой бол Испанид харин 7.3 хувь болжээ.

Инфляцийн дарамт нь иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөхөөс зайлсхийхийн тулд Испанийн засгийн газар оршин суугчдад тээвэр, бензиний татаас олгох, цахилгаан эрчим хүчний төлбөрийн нэмүү өртгийн албан татварыг бууруулах зэрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ мэдэгдэв.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn