Сүнь Вэйдүн Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадралтай уулзлаа
Хятадын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдүн 2022 оны 11 сарын 22-нд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадралтай уулзав.
Сүнь Вэйдүн онцлохдоо, "Хятад улс Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтаар Хятадын үндэстнүүдийн сэргэн мандалтын төлөвлөгөөг бүх талаар ахиулж, дэлхийн энх тайвныг сахин хамгаалж, хамтын хөгжлийг ахиулахыг тууштай баримталж, дэлхийн улс орнууд болон Хятад Монголын хамтын хөгжилд шинэ боломж авчрах болно. Сүүлийн үед Ши Жиньпин дарга олон орны удирдагчидтай хийсэн хоёр чухал уулзалтад оролцож, санал бодлоо гүнзгий солилцон, дэлхийн засаглал, Ази Номхон далайн хамтын ажиллагааны асуудлаарх Хятад улсын дуу хоолойг илэрхийлж, улс орнуудын хоёр талт харилцааны талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн юм" гэв.
Сүнь Вэйдүн хэлэхдээ, "Ши Жиньпин даргын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх удахгүй БНХАУ-д төрийн айлчлал хийх нь Хятад, Монголын харилцааны хөгжилд чухал ач холбогдолтой юм. Хятадын тал энэ айлчлалыг дээд хэмжээгээр чухалчлан үзэж, Монголын талтай хамтаар энэхүү айлчлалыг бүрэн дүүрэн амжилттай болгож, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны шинэ хөгжлийг ахиулахад бэлэн байна" гэлээ.
Т.Бадрал хэлэхдээ, "БНХАУ-ын Коммунист намын 20 дугаар их хурлаас тогтоосон Хятад улсын гадаад дотоодын бодлого, дарга Ши Жиньпиний саяхан гадаадад хийсэн чухал айлчлалд Монголын тал анхаарал хандуулж байна. Ши Жиньпин даргын дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, хүн төрөлхтний нэгдмэл цогцын үзэл баримтлалыг Монголын тал дэмжиж буй бөгөөд хоёр орны харилцааг улам гүнзгийрүүлж, хөрш орнуудын харилцааны үлгэр жишээ болгоход бэлэн байна. БНХАУ-ын Коммунист намын 20 дугаар их хурал өндөрлөсний дараахан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийх айлчлал нь Монгол, Хятадын харилцаанд хоёр тал өндөр ач холбогдол өгч байгааг бүрэн харуулж байна. Энэхүү айлчлал нь Монгол, Хятад хоёр орны найрамдал, харилцан итгэлцлийг улам нэмэгдүүлж, олон салбарын бодит хамтын ажиллагааг тал бүрээр ахиулж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргана гэдэгт итгэж байна" гэлээ.