Японы багийн 8 тоглогч Германы Бундеслигт байжээ
Синьхуа агентлагийн мэдээ: Катарт болж буй ДАШТ-ийн хэсгийн тоглолтод Японы шигшээ баг Германы багийг 2:1-ээр хожлоо. Японы багийн дасгалжуулагч Хажиме Мори-Ясу, “Германы тамирчдаас бид их зүйлийг сурсан. Германы хөл бөмбөгчдийг хүндэтгэн талархал илэрхийлж байна” гэжээ.
Японы багийн долоон тоглогч нь Бундеслиг 1-д, нэг нь Бундеслиг 2-т тоглож байсан тул “Германы багийн тал хагас” хэмээн хөгжөөн дэмжигчид хочилдог.
Испанийн шигшээ баг эсрэг талынхаа хаалганд 7 гоол оруулсан нь хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр нэг тоглолтоор оруулсан гоолын түүхэн дээд амжилтыг эвдсэн бөгөөд өрсөлдөгч Коста Рикагийн баг нэг ч удаа гоолдож чадсангүй. Испанийн 18 настай тоглогч Пабло Мартин Паез Гавира нэг гоол оруулснаар ДАШТ-д гоол оруулсан багийнхаа хамгийн залуу шилдэг тоглогч болсон юм.
Мөн өдөр F хэсгийн Хорват, Мароккогийн шигшээ баг 0:0-ээр тэнцсэн бол Канадын шигшээ баг 36 жилийн их алгасалтын дараа ДАШТ-д оролцон Бельгийн шигшээ багтай тоглож, тоглолтын цорын ганц гоолыг Бельгийн довтлогч Мичи Батшуай эхний үе дуусахаас өмнө оруулжээ.