MONGOL

ДАШТ-ний нээлт ба эхний тоглолт

CRIPublished: 2022-11-21 10:40:29
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

2022 оны Катарын хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-нд Аль Байт буюу Персийн булангийн цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ. “Зохион байгуулагчид нь эхний тэмцээнд хожигддоггүй түүх” Катарчуудын хувьд үргэлжлэн бичигдэж чадаагүй. Эквадорын баг нээлтийн тоглолтод 2:0-ээр Катарыг хожлоо.

ДАШТ-ий түүхэнд зохион байгуулагч орон эхний тоглолтондоо нэг ч удаа хожигдож байгаагүй бөгөөд 16 удаа хожиж, 6 удаа тэнцэж байсан түүхтэй.

2002 онд БНСУ-Япон ДАШТ-ийг зохион байгуулснаас хойш Азид тус тэмцээнийг зохион байгуулах боломж дахин тохиож байгаа нь энэ бөгөөд Ойрхи Дорнодын хувьд анхных юм. Нээлтийн ёслолоос өмнө 1998 оны дэлхийн аварга Францын багийн Марсел Десайли ДАШТ-ний цомыг өргөж Аль Байт цэнгэлдэх хүрээлэнд орсон юм.

123全文 3 下一页

Share this story on

Messenger Pinterest LinkedIn