MONGOL

Хулсны үйлдвэрийн нийт хэмжээ 320 тэрбум юаньд дөхжээ

CRIPublished: 2022-11-08 10:42:46
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятадын хулсны үйлдвэрлэлийн нийт орлого 320 тэрбум юаньд дөхсөн нь энэхүү үйлдвэрлэлийн салбар хурдтай хөгжлөөс чанартай хөгжил руу шилжиж байгааг харуулж байна хэмээн Дэлхийн хулс тэнзний 2-р бага хурлаас онцолжээ.

Хятад улс хулсны нөөц, хулсны ойн талбай, үйлдвэрлэл, мөн хулсан бүтээгдэхүүний гадаад худалдааны хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Одоогоор Хятадын хулсан ойн талбай 7.01 сая га-д хүрсэн нь дэлхийн нийт хулсны тавны нэгийг эзэлж байгаа юм. Хятадын хулсан бүтээгдэхүүний импорт экспортын нийт хэмжээ 2.2 тэрбум ам.долларыг давсан нь дэлхийн хулсны бүтээгдэхүүний импорт, экспортын худалдааны 60 гаруй хувийг эзэлж байгаа аж.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn