MONGOL

Тайвань залуугийн ажилд орсон тэмдэглэл

CRIPublished: 2022-10-21 16:53:36
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Тайвань залуу Ше Жяньхүн Тайнаньд бакалавраа дүүргээд Гуанжөү хотноо мастерт сурсан юм. Олон улсын улс төрийн мэргэжлээр сурсан хүн Тайваньд ажил олоход амаргүй тул аав ээжтэйгээ олонтаа зөвшилцсөний эцэст эх газарт ажил хайхаар болов.

Ше Жяньхүнийг мастерын гуравдугаар курст байхад нь Хятадад хөдөлмөрийн яармаг энд тэндгүй болж, том компаниуд төгсөх ангийн оюутнуудад ажлын байрны сурталчилгаа хийжээ. Тайваньд оюутнууд сургуулиа бүрэн төгсөж, дипломоо авсны дараа ажил хайж, байгууллагуудад өргөдлөө өгч ярилцлагад ордог. Харин Хятадын бусад нутагт төгсөх ангийн оюутнууд томоохон компаниудад туршлага судлан, ажилд үлдэх нь энгийн хэлбэр ажээ.

Мөрөөдлийн ажлаа олохын тулд Ше Жяньхүн мастерийн хамгаалалтдаа бэлдэхийн зэрэгцээ ажил олох бэлтгэлээ хангаж байлаа. Ирээдүйн ажлын чиглэлээ эртхэн тогтож, мэргэжлээ дээшлүүлэн, тухайн салбарын шилдэг компанид дадлага хийж, ирээдүйн талаар өөрийн гэсэн зөв ойлголттой болох нь өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг хэмээн Ше Жяньхүн ажил хайх явцын сэтгэгдлээсээ хуваалцав.

Намрын хөдөлмөрийн яармагаас өмнө Ше Жяньхүн бусад сургуулийн ажил хайгчидтай хамтран баг бүрдүүлж, онлайн болон оффис хэлбэрээр загварчилсан ярилцлага өрнүүлж, ажил олгогчдын ярилцлагад бэлтгэж байлаа. Оюутнуудын иймэрхүү эвсэг хамтын ажиллагаа нь ихээхэн үр дүнтэй болж, төгсөхөөсөө өмнө Ше Жяньхүн 7 байгууллагаас урилга авч чаджээ. Баярт мэдээгээ аав ээждээ дуулгахад том хотын их өрсөлдөөнд өөрийгөө сорьж байгаа хүүгээрээ аав ээж нь урамшин бахархжээ.

2022 оны зургадугаар сард Ше Жяньхүн Гуанжөүд мастераа амжилттай төгсөж дараа сард нь Шанхайн үл хөдлөх хөрөнгийн алдартай компанид ажлын гараагаа эхлүүлэв. Компанийнх нь Хүний нөөцийн хэлтэс Гуанжөүгийн түр оршин суугчийн гэрчилгээг нь Шанхайнх болгон шинэчилж түүнийг нийгмийн даатгалд хамруулсан байна. Ажлын хамт олныхоо хайр халамж, тус дэмжлэгтэйгээр Ше Жяньхүн эдүгээ шинэ орчиндоо бүрэн дасаж хичээн ажиллаж байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn