Хятадын хөгжлийн боломж бол дэлхий дахины боломж юм гэв
Хятадад сурч, ажиллаж, амьдарч буй Афганистаны иргэн Вахид Ахмед Зай энэ жил 27 настай. Тэрээр Ма Хэ гэдэг хятад нэрээрээ дуудуулах нэн дуртай. Их сургуульд байхдаа гарааны бизнесийн уралдаанд оролцож, дараа нь сургуулиа төгсөөд Бээжингийн чөлөөт худалдааны туршиц бүсэд өөрийн компаниа байгуулсан байна. Тэрээр тасралтгүй шинэчлэгдэж буй Хятадын зах зээлийн хөгжлийг боломж гэж хардаг тул Хятадын хөгжил дэлхийн хөгжлийг урагшлуулна гэдэгт бат итгэлтэй нэгэн.
Ярилцлага өгсөн тэр өдөр ганган, гэгээлэг сайхан залуу Ма Хэ маань Бээжин хотын гудамжаар урсан өнгөрч буй машин тэрэг, явган зорчигчдыг хараад өөрийн эрхгүй олон жилийн өмнөх байдлаа эргэцүүлэн бодсон юм.
Тэрээр хэлэхдээ: “Би 18 настайдаа Хятадад ирсэн. Тиймээс миний амьдралын гуравны нэг хувь Хятадад өнгөрсөн байна. Хятад улс бол миний хоёр дахь эх орон юм. Би энд суралцаж, амьдарч, найз нөхөдтэй болж, дэлхий дахинтай танилцсан. Хятадад байхдаа л би дэлхий дахиныг ойлгож эхэлсэн”гэжээ.
Ма Хэ 2014 онд Афганистанаас ирж Бээжин хотод суралцсан байна. Тэрээр Гадаад эдийн засаг худалдааны их сургуульд олон улсын эдийн засаг худалдааны мэргэжлээр суралцав. Их сургуульд байхдаа Ма Хэ хоёр хятад оюутантай хамтран баг бүрдүүлж, Хятадын оюутнуудын шинэчлэл ба бизнес эрхлэлтийн сургалтын төлөвлөгөө болон Хятадын олон улсын оюутнуудын “Интернэт+” ажиллагааны уралдаанд оролцож, хоёрдугаар байр эзэлж байсан юм. Тэр удаагийн уралдаан тэмцээн Ма Хэгийн Хятадад бизнес эрхлэх хаалгыг нээж өгсөн томоохон үйл явдал болсон байна.
2020 оны есдүгээр сард Бээжинд чөлөөт худалдааны туршиц бүс албан ёсоор байгуулагдав. Өдөр ирэх тусам нээлттэй болж байгаа Хятад улс Ма Хэ-д боломж авчирч, түүнд бизнес эрхлэх шинэ санаа төрсөн байна. Тэрээр өөртөө нэгэн тавцан байгуулж, мэдээллийн харш саадыг даван туулж, олон улсын чадварлаг боловсон хүчин болон гадаадын аж ахуйн нэгжүүдэд Хятадын бодлого, бизнесийн орчинг сайтар ойлгуулж, тэдний бизнес эрхлэлт болон ажил олоход нь туслахаар шийдсэн байна.
Сарын дараа Бээжингийн чөлөөт худалдааны бүсийн CBD олон улсын чадварлаг боловсон хүчний үйлчилгээ нээгдэж, чадварлаг боловсон хүчний хөгжил үйлчилгээний ерөнхийлсөн чанартай тавцан бий болжээ. Энэхүү үйлчилгээний индэр нь Ма Хэгийн бизнес эрхлэх санаатай нийцэж, тун удалгүй Бээжин хотын Чао Ян дүүргийн мэргэжилтэн чадвартаны үйлчилгээний төвийн холбогдох хариуцлагатан түүнд хүссэн хариултыг нь өгсөн байна. Ингээд Ма Хэ өөрийн компаниа богино хугацаанд бүртгүүлэн байгуулж, Бээжингийн чөлөөт худалдааны туршиц бүсэд орж суурьшсан гадаадын хөрөнгө оруулалттай анхны бүлэг аж ахуйн нэгжүүдийн нэг болсон байна.
Тэрээр хэлэхдээ: “Би анхандаа зөвхөн гадаадын оюутан учир, хэнийг ч танихгүй байсан. Би энд аажмаар хөгжин, өөрийн гэсэн бизнесээ эхлүүлсэн нь засгийн газар, нийгэм, бас зах зээлийн урамшуулал дэмжлэгийн сайных байсан юм. Та Хятадад ажил үйлс эрхлэх бодолтой л байгаа бол тэр чинь биелэх боломжтой”гэжээ.
Ма Хэг компаниа байгуулсаны дараа, Бээжин хотын Чао Ян дүүргийн мэргэжилтэн чадвартаны үйлчилгээний төвийн ажилтнууд түүнийг олон төрлийн ажил хавсран эрхлэхийг нь дэмжин, үйл ажиллагааны талбай хайх, хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл болон олон нийтийн байгууллагуудтай харилцах зэрэгт нь тусалсан байна.
Найзууд нь түүнийг “Бизнесмэн” хэмээн өргөмжилдөг. Тэр ч бас найзууддаа Бээжингийн чөлөөт худалдааны туршиц бүсийн бодлогыг танилцуулан ойлгуулж, Бээжингийн дүүргүүдийн давуу тал, гадаадын хүмүүс хөрөнгө оруулахад ямар ямар хөнгөлөлт үзүүлдэг гэх мэтээр тэдэнтэй туршлага мэдээллээ хуваалцдаг байна. Ма Хэ хэлэхдээ: "Өдрөөс өдөрт нээлттэй болж, чансаатай хөгжиж буй Хятад улс нь дэлхий дахинд боломж авчирсан. Үүнд бид талархах ёстой" гэжээ.
Тэрээр хэлэхдээ: “Гадаадын хүмүүс Хятад дахь бизнесийн боломжийг анхаарсаар ирсэн юм. Бизнес эрхлэгчийн хувьд, бид бүхэн өөрийн гэсэн тодорхойлолт, ажил үүрэг, чиглэлтэй байхыг маш их хүсдэг. Хятад улс бол үүрэг хариуцлага, чиглэл, тодорхойлолттой орон гэж би үздэг. Тиймээс л энэ улсад хөгжлийн орон зай маш их байдаг”гэжээ.
Чөлөөт цагаараа Ма Хэ даяарчлалын зөвлөхүүдийн “Олон улсын залуу лидерүүдийн яриа хэлцлийн төсөл”-д урилгаар оролцжээ. Ноднин тэр бас гадаадын бусад залуучуудын хамтаар Хятадын Шаньдүн мужийн Жи Нань болон Зи Бө хотоор зочилсон юм. Тэрхүү аяллын явцад Ма Хэ олон орны залуучуудтай хамт орон нутгийн хөгжлийн туршлагыг судалж, тухайн нутгийн засаг захиргаа болон шилдэг боловсон хүчнүүдтэй харилцжээ. Энэ нь Ма Хэд маш их ач тустай зүйл болсон юм. Энэ онд тэрээр бас “Олон улсын залуу лидерүүдийн яриа хэлцлийн төсөл”-ийн дагуу Хятадын олон улсын үйлчилгээ худалдааны яармагт оролцсон байна.
Тэрээр хэлэхдээ: “Олон улсын үйлчилгээ худалдааны яармаг нь Хятадын аж ахуйн нэгж болон гадаадын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг ахиулахад ихээхэн чухал боломж олгосон арга хэмжээ юм. Энэ нь үйлчилгээ худалдааг цаашид хэрхэн сайжруулж, аж ахуйн нэгжийн нэн олон чадварлаг боловсон хүчин зах зээлд анхаарлаа хандуулахад тус болсон”гэжээ.
Ма Хэ хэлэхдээ: Орон орны залуучууд санал бодлоо солилцон, харилцан суралцах боломжийг олгож, мөн орон орны аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах орчныг бүрдүүлж, хамтдаа хөгжих суурийг нь зассан. Хүн төрөлхтөний хувь заяаны нэгдмэл цогц байгуулахыг ахиулах талаар Хятад улс нөр их хүчин зүтгэл гаргаж байгаа нь ямарч зүйл дээр илт мэдрэгддэг юм гэжээ.