MONGOL

Хятадын салбар бүрийн амжилтыг нийтээр хүлээн зөвшөөрч байна

CRIPublished: 2022-10-10 15:14:24
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Кэмбрижийн их сургуулийн ахлах судлаач, нэрт эрдэмтэн Мартин Жакуэс ХТРТ-д саяхан өгсөн ярилцлагадаа, "10 жилийн турш Хятад улс эдийн засаг, нийгмийн олон салбарт нийтийн анхаарлыг татсан амжилт ололт гаргаж, олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэг хийгээд сайшаалыг хүртсэн байна. Урт хугацааны турш Хятад улс их гүрний үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогц байгуулах зорилгоо ахиулж, “Бүс ба зам” зэрэг томоохон санаачилгууд дэвшүүлж, олон улсын хамтын ажиллагааг урагшлуулахад оюуны хандив өргөсөөр ирсэн" гэжээ.

Мартин Жакуэс ярилцлагын үеэр тэмдэглэхдээ, "Хятад улс ядуурлаас ангижруулах кампанит ажлыг шуурхай өрнүүлж бүх талаар амжилт олсон нь бусад улс оронд онцгой туршлага болох маш чухал ач холбогдолтой юм" гэв.

Тэрээр хэлэхдээ: “Өнгөрөгч жилүүдэд Хятад улс ядуурлыг бууруулах чиглэлд маш их амжилт олсон юм. Хийж хэрэгжүүлсэн ажлууд нь дэлхийн бусад улс оронд туршлага болохын зэрэгцээ ядуурал өнөд орших эд биш, түүнийг арилгаж болдог юм гэсэн итгэлийг төрүүлсэн”гэжээ.

Мартин Жакуэс тэмдэглэхдээ: Туйлдсан ядуурлыг бүх талаар арилгасны зэрэгцээ Хятадын эдийн засаг тогтвортой өссөн байна. Өнгөрсөн 10 жилд тоо хэмжээнээс чанарын өсөлт рүү шилжих хариуцлагаа биелүүлж чадсан. Ялангуяа өндөр технологийн салбар дахь хөгжил дэвшил маш товойм юм гэжээ. Мартин Жакуэс онцлохдоо: Эдийн засаг нийгмийн хөгжил дэвшлээс гадна, Хятад улс цар тахлыг даван туулах талаар нөр их хүчин чармайлт гаргаж, дэлхий дахины үлгэр жишээ болсон юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “Яриангүй бид энэ хэсэг хугацааны эдийн засгийн хөгжлийг эргэцүүлэхийн хамт цар тахал болон түүний сөрөг үр дагаврыг орхигдуулж болохгүй юм. Хятад улс халдварыг хяналтдаа авах талаар олсон асар их ололт амжилтыг бид бас харсаар байна. Хятад улс хүн ам олонтой ч халдварын хэмжээ болон нас баралтын тоог маш бага хэмжээнд хязгаарлаж чадсан нь үнэхээр амаргүй амжилт. Тиймээс Хятад улсыг дэлхий дээр халдвартай хамгийн амжилттай тэмцсэн улс хэмээн хэлж болно”гэжээ.

Ши Жиньпин даргын дэвшүүлсэн хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогц байгуулах ойлголтын талаар ярих үедээ Мартин Жакуэс: "Дэлхийн засаглалын өөрчлөлт хөгжлийн явцад энэхүү үзэл ойлголт маш их татах хүчнээс гадна уриалан дуудах хүчтэйгээ харуулж, хүн төрөлхтөний нийгмийг энх тайванч, хөгжил цэцэглэлтийн замаар тэмүүлэх зөв чиглэлийг зааж өгсөн байна" гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “Хүн төрөлхтөний хувь заяаны нэгдмэл цогц байгуулах үзэл ойлголт нь хүн төрөлхтөний хамтын үнэт зүйлийн гол цөм хэмээн би үзэж байна. Өдрөөс өдөрт өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд бид эв найртай байх арга бүхнийг сүвэгчилж, харилцан ашигтай хамтран ажиллаж, дэлхийн хөгжлийн шинэ ирээдүйг бүтээх хэрэгтэй. Одоогоор бидэнд дэлхийн чанартай өрсөлдөөн сорилт тулгарч байна. Тухайлбал, цаг уурын өөрчлөлтийн асуудал дээр л гэхэд ганц нэг орны хүчин чармайлтаар үр дүнтэй даван туулахад маш хэцүү зүйл. Харин дэлхийн олон улс орон хамтаар хичээн зүтгэх шаардлагатай. Хүн төрөлхтөний хувь заяаны нэгдмэл цогц байгуулах үзэл ойлголт нь олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны хэтийн төлөвд тодорхой чиглэл болсон юм”гэжээ.

Хүн төрөлхтөний хувь заяаны нэгдмэл цогцын бодитой чухал загвар болсны хувьд Хятад улс хамтын зөвшилцөл, хамтдаа хуваалцах зарчмаар “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтыг ахиулсан юм. Мартин Жакуэс энэ талаар тэмдэглэхдээ:“Бүс ба зам”санаачилга нь уг зам дагуух орнуудын хамтын хөгжилд боломж олгосон гэжээ.

Тэрээр хэлэхдээ:“Бүс ба зам" бол Хятад улсын анх санаачилж, олон орон хамтаар оролцсон агуу их төлөвлөгөө гэдгийг би мэднэ. Энэ нь Ази Европын эх газрын хөгжлийн хэлбэрийг өөрчлөх, Хятад болон "Бүс ба зам" дагуух орнуудын хамтын хөгжилд шинэ боломж бүрдүүлэхэд маш чухал юм. Тиймээс "Бүс ба зам" санаачилга бол Хятад улс олон улстай хамтын ажиллагаагаа ахиулж, дэлхийн хэмжээнд дорвитой нөлөөлөх томоохон зангилаа төсөл хэмээн би үзэж байна” гэжээ.

Мартин Жакуэс тэмдэглэхдээ: Дээр дурдсан хүчин зүйлүүдийг хураангуйлан дүгнэхэд, Хятад улсын өнгөрсөн арван жилд олсон ялгарам амжилт, ололтыг дэлхий нийт аль хэдийн хүлээн зөвшөөрчээ гэдгийг би харж байна гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn