Баярын амралтаар давхардсан тоогоор 422 сая жуулчин аялжээ
Хятадын Соёл, аялал жуулчлалын яамны статистикийн төвийн мэдээлснээр 2022 оны улсын баярын амралтын 7 хоногт Хятад улсын дотоодод давхардсан тоогоор 422 сая хүн аялан жуулчилж, улсын дотоодын аялал жуулчлалын салбарт 287 тэрбум 210 сая юанийн орлого оржээ.
Статистикээс харахад, цар тахлын халдвараас сэргийлэх шаардлага дэглэмийг сайтар хэрэгжүүлсэний дүнд 10-р сарын 1-ний баярын амралтын хугацаанд Хятад улсын шат шатны соёлын ордон, музей 13940 удаагийн арга хэмжээ зохион байгуулсанд 59 сая 274.8 мянган хүн оролцож, аялал жуулчлалын А зэрэглэлийн 10801 үзэмжит бүс хэвийн ажилласан байна. Соёл, аялал жуулчлалын яам холбогдох байгууллагатай хамтран улсын баярын амралтын хугацаан дахь спортын аялал жуулчлалын 12 шилдэг маршрутыг зарлаж, Хятад улсын суурин, тосгодоор аялж жуулчлах 128 чиглэл гаргажээ. Үндэсний соёл, аялал жуулчлалын хэрэглээний үлгэр жишиг хотууд хийгээд туршин хэрэгжүүлж буй нийт 85 хот соёл, аялал жуулчлалын хэрэглээг дэмжих 9100 орчим удаагийн арга хэмжээ зохиож, тус ажлаараа иргэдэд ашиг тус хүртээх 283 сая юанийн нөхөн олговор олгож, эдгээр арга хэмжээнд давхардсан тоогоор 140 сая хүн оролцсон нь соёл, аялал жуулчлалын хэрэглээг 15 тэрбум 410 сая юаниар нэмэгдүүлжээ.
Тухайн газартаа, эсвэл ойролцоох бүсээр аялан жуулчлах нь оршин суугчдын тэргүүн сонголт болжээ. Хотын захын дүүргийн парк, хотын ойролцоох тосгон, хотын паркуудаар аялсан жуулчид эхний гуравт жагсаж, тус тус 23.8, 22.6, 16.8 хувийг эзэлжээ.
Уртнасан