MONGOL

Хятадын боловсролын түвшин дээшилж байна

CRIPublished: 2022-10-03 16:40:55
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Сүүлийн арван жилийн турш Хятад улсын боловсролын санхүүжилтийн 70 хувь нь суурь боловсролын салбарт төвлөрсөн байна. Одоогийн байдлаар, Хятад улсад олон давхаргын төрөл бүрийн сургууль ойролцоогоор 530 мянга, сургуульд сурч байгаа сурагч 290 саяыг давж, багш болон боловсролын салбарын холбогдох ажилтан нийт 18 сая 440 мянга байна. Хятад улсын боловсролын орчин үеийн болох ерөнхий хөгжлийн түвшин нь дэлхийн дундаас дээгүүр орны жагсаалтад оржээ.

Сүүлийн арван жилд Хятадын нийт хүн амын 88.1% нь хүүхдийн цэцэрлэгт хамрагдсан бөгөөд үндсэндээ түгээмэл байдалд орлоо. Албан журмын боловсролын шат үед нийт Хятадын сургуулиудын 99.8% нь ажил эрхлэлтийн стандарт хангасан бөгөөд хот суурины сургуулиудын боломж нөхцөлийн зөрөө нь илт багасжээ. Албан журмын боловсролын хүрээнд хамрагдсан 200 мянган сурагч бүгд сургуульдаа сурч байна.

Их дээд сургуулийн боловсролд хамрагдсан хэмжээ нь нийт хүн амын 57.8%-г эзэлж байгаа бөгөөд арван жилийн турш 27.8 нэгж буюу нэг дахин орчим нэмэгджээ.

Сүүлийн арван жилд Хятадын иргэдийн боловсролтой байх түвшин улмаар дээшилж, эдийн засгийн чансаатай хөгжилд оюун ухааны хүчтэй тулгуур болж байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn