MONGOL

Нэгдсэн хэлэлцүүлэг өндөрлөв

CRIPublished: 2022-09-27 10:29:04
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77-р чуулганы нэгдсэн хэлэлцүүлэг энэ 26-ны өдөр Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд өндөрлөв.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77-р чуулганы дарга Чаба Крич хаалтын үеэр хэлсэн үгэндээ, НҮБ-ын Ерөнхий ассамблейн энэ удаагийн чуулганы нэгдсэн хэлэлцүүлэгт гишүүн орнуудын нийт 190 төлөөлөгч, тэр дундаа 126 төр, засгийн тэргүүн оролцож үг хэлсэн нь уг нэгдсэн хэлэлцүүлэг олон улсын тавцанд ямархуу чухал байр суурь эзэлж байгааг харуулж байна гэжээ. НҮБ-ын Ерөнхий ассамблейн энэ удаагийн чуулганы нэгдсэн хэлэлцүүлэг нь таван талын мэдээллийг нэгтгэсэн байна. Нэгд, хүн төрөлхтний нийгэм шинэ эринд орж, парадигмын өөрчлөлтийн босгон дээр ирэв. Хоёрдугаарт, Орос, Украины мөргөлдөөнийг зогсоох ёстой. Гуравдугаарт, уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтнийг аажмаар устгаж байна. Дөрөвдүгээрт, хүний эрхийн байдлыг сайжруулах ёстой. Тавдугаарт, НҮБ-ын үйл ажиллагааг сэргээх хэрэгтэй зэрэг болно.

Цар тахлаас хойш анх удаагаа офлайн горимд бүх талаар шилжсэн НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77-р чуулганы ерөнхий нэгдсэн хэлэлцүүлэг энэ сарын 20-ны өдөр Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд эхэлсэн юм. Нэгдсэн хэлэлцүүлэг эхлэхээс өмнөх өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Боловсролын өөрчлөлтийн дээд хэмжээний уулзалтыг хийлгэжээ. Нэгдсэн хэлэлцүүлэгийн үеэр бас уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт, "Цөмийн зэвсгийг бүрмөсөн устгах олон улсын өдөр"-ийг тэмдэглэх дээд түвшний уулзалт, Украины асуудлаарх Аюулгүйн зөвлөлийн Гадаад хэргийн сайд нарын хуралдаан зэрэг арга хэмжээнүүд болсон байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn