MONGOL

Хятадад хөгжлийн ирээдүй бий гэдэгт итгэж явдаг

CRIPublished: 2022-09-27 08:50:48
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Шри Ланка бол “Бүс ба Зам” санаачилгыг хамгийн эрт хүлээн авч, нэгдэн орсон анхны орнуудын нэг юм. Удумуллаге хэлэхдээ, "Бүс ба зам" санаачилгыг дэвшүүлснээс хойш, Хятад улс Шри Ланкад дэд бүтцийн бүтээн байгуулалт, амьжиргааг дэмжих хамтын ажиллагааны томоохон төслүүд хийсэн нь тус улсын ард түмэнд бодит үр өгөөж хүртээсэн. "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааны бүтээн байгуулалт гүнзгийрэхийн хэрээр Шри-Ланкын бүтээгдэхүүнийг дэлхийн хэмжээнд зарах хүсэл эрмэлзэл ч бодитой зүйл болж байна гэжээ.

"Бүс ба зам" нь зөвхөн Хятадтай хамтран ажиллах гарц биш. Энэ хамтын ажиллагаагаар дамжуулан бид Европын зах зээл, Орос, Африкийн орнуудтай бизнес хийх боломжтой болсон. Тиймээс энэ санаачлагыг гаргасан Хятад улсад талархаж явдаг. Улс орон болгонд маш их тус боллоо" .

Хятадад удаан жил амьдарсан Удумуллаге Хятадын хурдтай хөгжлийг зүрх сэтгэлээрээ мэдэрчээ. Цахим худалдаа, ложистикийн түгээлт, онлайн төлбөр тооцоо... гээд Хятад дахь бизнесээ илүү сайн хөгжүүлэхийн тулд тэрээр эдгээр шинэ загваруудыг хэрхэн сайн ашиглах талаар бодож явна.

Өдгөө Удумуллаге Хятад, Шри Ланкын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны Худалдааны танхимын даргаар ажиллаж, Шри Ланкын аж ахуйн нэгжүүдийн Хятадад ирж эдийн засаг, худалдааны үйл ажиллагаа явуулах орчин бүрдүүлж байна. Ирээдүйд тэрээр Хятадын хөгжлийн чиг хандлагыг сайтар судалж, "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааны давуу талыг ашиглан, Шри-Ланка-Хятадын эдийн засаг, худалдаа, мөн өөрийгөө хөгжүүлэх талаар итгэл дүүрэн байна.

"Надад Хятадаас явах хүсэл алга. Миний хамгийн сайхан нас жилүүд энд байгаа. Хятадын хөгжил надад маш таалагдсан. Хятад улс хөгжиж байгаа учраас би ч дагаад хөгжинө, Хятадын зах зээлд миний ирээдүй байна гэдэгт би итгэдэг. Ирээдүйн Хятад улс гарцаагүй бүх талаараа хөгжинө. Хамгийн чухал нь энэ улс бол аюулгүй улс юм” гэжээ.

首页上一页12 2

Share this story on

Messenger Pinterest LinkedIn