MONGOL

Дэлхийн хамгийн урт усан суваг Хятадынх

CRIPublished: 2022-09-26 16:23:47
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятадын Сүжөү хотод саяхан Их татаал голын соёл жуулчлалын дөрөвдүгээр яармаг амжилттай болж өндөрлөлөө. Нийт 3200 км урттай Жинхан "мөрөн" нь дэлхийн хамгийн урт, хамгийн том, хамгийн эртний усан суваг юм. Хэрэв Цагаан хэрмийг Хятадын үндэстнүүдийн ноён нуруу гэвэл, Их татаал гол нь даруй тэдний судасны цус байж, Хятадын эх газар дээр бичигдсэн агуу гайхамшигт дуулал болно.

Хятадын Их татаал гол нь дэлхийн 10 гаруй өргөргийг дамжин өнгөрдөг бөгөөд Бээжин, Тяньжин, Хэбэй, Шаньдүн, Хэнань, Аньхүй, Жянсү, Жэжянь зэрэг найман муж, хотоор дайран өнгөрдөг. Умардын их тал нутгийг туулан Хайхэ, Шармөрөн, Хуайхэ, Хөхмөрөн, Чяньтанжян мөрөн зэрэг таван гол мөрний системтэй нийлдэг 2500 жилийн түүхтэй татаал гол Хятадын өмнөд умардыг холбосон арилжааны их зам байсан билээ.

Их татаал голоор усан тээвэр хөгжүүлсэн нь Хятадын умард өмнөд нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд ихээхэн ач холбогдолтойн зэрэгцээ эрэг дагуух суурин газруудад хөгжил дэвшлийг авчирсан юм. Өнөөдөр 100,000 гаруй хөлөг онгоц энэхүү алдарт усан сувгаар бүтэн жилийн турш аялж байна. 2014 оны зургаадугаар сарын 22-нд болсон Дэлхийн өвийн 38-р бага хурлын үеэр, Хятадын Их татаал голыг дэлхийн соёлын өвийн жагсаалтад амжилттай бүртгэсэн билээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn