MONGOL

Ши Жиньпин баярын захидал илгээв

CRIPublished: 2022-09-23 16:13:44
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятад улсын дарга Ши Жиньпин өнөөдөр Хятадын мэдээллийн "Жүншинь" агентлаг байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан баярын захидал илгээлээ.

Захидалд "Хятадын Жүншинь мэдээллийн агентлаг байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан тус мэдээллийн салбарын хамт олонд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд, Хятадын Жүншинь мэдээллийн агентлаг эх оронч мэдээллийн бодлогыг баримталж, Хятадын харьяатуудад үйлчлэн, Хятадын түүхийг ярьж, Хятадын дуу хоолойг түгээхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн. Хятадын Жүншинь мэдээллийн агентлаг түүхт 70 жилийнхээ ойноос гараагаа авч олон улсын сурталчилгааны тогтолцоог шинэчлэн, олон улсын харилцааны чадавхийг дээшлүүлж, мэдээллийн ойр дотно байдал ба үр нөлөөг нэмэгдүүлнэ гэдэгт найдаж байна. Мөн хилийн чанад дахь Хятадын хэвлэл мэдээллийнхэнтэй идэвхитэй хамтран ажиллаж, найдвартай, гайхалтай, нэр хүндтэйгээр Хятадын дүр төрхийг харуулж, дотоод гадаад дахь Хятадын хөвгүүд, охидын эв нэгдэл, соёл иргэншлийн солилцоо, ард түмний хэлхээ холбоог дэмжихэд улам их хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn