Ван И Украины асуудлаарх хуралд оролцов
Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд болсон Украины асуудлаарх Аюулгүйн зөвлөлийн Гадаад хэргийн сайд нарын хуралд оролцлоо.
Ван И хэлэхдээ, “Украины асуудлаарх Хятадын талын байр суурь тууштай бөгөөд тодорхой юм. Улс орнуудын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалж, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг дагаж мөрдөх ёстой. Талууд аюулгүй байдлын хууль ёсны зарчимд илүү анхаарал хандуулж, хямралыг энхийн замаар зохицуулах бүх хүчин чармайлтыг дэмжих ёстой. Өнөөгийн нөхцөл байдлын дагуу Хятад улс ийм дөрвөн зүйлийн санал дэвшүүлж байна. Тухайлбал:
Нэгд, яриа хэлцэл, зөвшилцлөөр асуудлыг шийдэхийг тууштай баримтлах.
Хоёрт, хурцадмал байдлыг намжаахын тулд хамтран ажиллах.
Гуравт, хүмүүнлэгийн хүнд байдлыг үр дүнтэй намжаах.
Дөрөвт, гаднын үр дагаврыг бүх хүчээр таслан зогсоох" хэрэтэй гэжээ.