MONGOL

Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн яармаг өндөрлөв

CRIPublished: 2022-09-20 23:23:04
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

19-нд Хятадын Гуаншид Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн яармаг болон Хятад-АСЕАН-ы бизнес, хөрөнгө оруулалтын 19 дэх дээд хэмжээний уулзалт өндөрлөв. Дөрвөн хоногийн хугацаанд дэлхийн 40 гаруй орны 1653 компани оффлайн үзэсгэлэнд, 2000 гаруй компани үүлэн үзэсгэлэнд оролцож, хамтын ажиллагааны 267 төсөлд гарын үсэг зурж, нийт 413 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийхээр тохиролцжээ.

Эдүгээ дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, ирээдүйн чиг хандлага өөдрөг бус байгаа тул Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг байгууллагууд саяхан энэ жил болон ирэх жилийн дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг бууруулсан юм. Ийм нөхцөл байдалд Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн яармагийг зохион байгуулсан нь онцгой ач холбогдолтой. Үзэсгэлэн яармагийн үед Хятадын ухаалаг төхөөрөмж, ногоон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гэрэлтүүлгийн технологийн бүтээгдэхүүнүүд АСЕАН-ы орнуудын худалдан авагчдын сонирхлыг татсан бол АСЕАН-ы орнуудын хүнс, ундаа, халуун орны жимс, гэр ахуйн эд зүйлсийг Хятадын худалдан авагчид талархалтай хүлээн авчээ. Хятад-АСЕАН-ы экспо нь нээлттэй уур амьсгалыг харуулан, цар тахлын дараах тогтвортой сэргэлтийг ахиулж, бүс нутгийн нээлттэй эдийн засгийг бий болгоход шинэ боломжийг олгосон юм.

RCEP-ийг хэрэгжүүлснээр Хятад улс болон АСЕАН-ы орнуудын гүнзгий хамтын ажиллагааг үр дүнтэй ахиулж, гаалийн татварыг хөнгөлөх, чөлөөлөх, гаалиар нэвтрэхийг хялбарчлах зэрэг үр ашгийг дээшлүүлэх олон нааштай бодлого хэрэгжиж, Хятад, АСЕАН-ы худалдаа эдийн засгийн хэлхээ холбоог улам нягтруулсан байна. Түүнчлэн Япон, БНСУ, Австрали, Шинэ Зеланд зэрэг RCEP-ийн гишүүн орнууд оролцож, Хятад, АСЕАН-ы худалдаа эдийн засгийн цар хүрээг тэлсэн байна.

Хятад, АСЕАН нь дижитал эдийн засаг, ногоон эдийн засаг, шинэ дэд бүтэц зэрэг салбарын хамтын ажиллагаанд шинэ боломж нээн, гишүүн орнууд хоорондын эдийн засгийн харилцаагаа улам нягтруулан, чөлөөт худалдааны бүсийн ашгийг цаашид нэмэгдүүлэх болно.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn