Чиндаогийн орос худалдаачин
Светлана Светикова Хятадад 23 жил амьдарчээ. Их сургуулийн багшаас бизнес эрхлэгч болж, дараа нь гэр бүлийнхээ хамт Хятадад суурьшин, түүний амьдралын зорилго мөрөөдөл алхам алхмаар биелсээр байна. Хятад улсын далайн хот Чиндао дахь ШХАБ-ын туршиц бүсэд Орос, Хятадын орон нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны үр өгөөжийг орос бүсгүй Светлана Светикова өөрийн биеэр мэдэрчээ. Хятадын олон мянган өрхийг Оросын бараа бүтээгдэхүүнтэй танилцуулсан бизнес эрхлэгч Светланатай танилцъя.
Светлана Светикова хятад хэлээр төгс сайн ярьж чадахгүй ч энэ нь түүний цахим худалдааны шууд нэвтрүүлэгт нөлөөлөөгүй. Төдөлгүй Оросоос ирсэн архи ундаа, чихэр амттан, гар урлал, дурсгалын зүйл зэрэг төрөл бүрийн бараа зарагдаж дууслаа.
"Би Хятадад ирээд 23 жил болж байна. Оростоо их сургууль төгсөөд Хятадад ажиллахаар ирсэн. Хятад улс миний хоёр дахь эх орон юм".
1999 онд Светлана Светикова Орост их сургуулиа дүүргээд Хятадад ирж, Ляонин мужийн Олон улсын бизнес, эдийн засгийн их сургууль, Даляны гадаад хэлний их сургуульд багшаар ажилласан юм. Дараа нь тэрээр өөрийн компанийг үүсгэн байгуулж, Шэньжэнь зэрэг Хятадын өмнөд нутгийн хөгжингүй хотуудад бизнес эрхэлжээ.
2018 онд Хятадын далайн эргийн Чиндао хот дахь Хятад-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын орон нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны туршиц бүс албан ёсоор ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ бол ШХАБ-ын орнуудтай орон нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа явуулах Хятадын цорын ганц туршиц бүс. Бизнес эрхлэгчид ийнхүү таатай чухал орчноор хангагдав. Светлана гэр бүлээрээ 2019 онд Чиндао хотод суурьшжээ. Светланагийн хүү Андрей Максим хэлэхдээ:"Шанхайн хамтын ажиллагааны туршиц бүсэд татварын хөнгөлөлт үзүүлэх бодлого бий. Зарим жижиг худалдааны аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн хөгжилд тустай бодлого ч бий. Тэд биднийг супермаркет, үзэсгэлэн худалдаанд хамруулж маркетингийн үйл ажиллагаа явуулахыг дэмждэг. Үүгээр дамжуулж бид өөртөө тохирох бөөний худалдаачдаа олсон юм".
ШХАБ-ын туршиц бүсийг удирдах хорооны зөвшөөрлийн дагуу Светланагийн компани тус бүсэд Оросын үндэсний павильоныг ажиллуулах үүрэгтэй байсан бөгөөд энэ тавцангаар дамжуулан Оросын бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд сурталчлан нийлүүлж байна. Светлана төрөл бүрийн экспо үзэсгэлэнд павильоноо хариуцан олон удаа оролцож, ШХАБ-ын туршиц бүсийн нэр нөлөөг өргөжүүлсээр байна.
Шанхайн хамтын ажиллагааны туршиц бүсийн үйл ажиллагаа тогтвортой урагшилж, Светланагийн гэр бүлийн бизнесийн цар хүрээ гурван жил гаруйн хугацаанд хоёр дахинаар нэмэгджээ. Тэдний борлуулдаг Оросын алкахолийн төрлийн бүтээгдэхүүн Хятадын Бээжин, Шэньян зэрэг том хотуудад зарагдаж, экспортын бизнес нь хөгжсөөр байна. Тэд мөн бизнес эрхлэх үйл явцад "Хятадын хурд", "Хятадын эрч хүч"-ийг мэдэрчээ.
"Гурван жилийн өмнө бид байр худалдаж аваад энд нүүж ирсэн. Тухайн үед эргэн тойронд эль хульхан шахуу байсан бол одоо харин хүмүүс дүүрчэээ. Бид олон хөрш, олон сайн найзуудтай болсон. Ковид-19 тахлын үед ч бизнесийн үйл ажиллагаа маань тасалдаагүй. Хүмүүс энд ирж компани ажиллуулж, бизнесээ өрнүүлсээр л байна. Ирээдүй улам сайхан болно гэдэгт итгэлтэй байна”.
ШХАБ-ын туршиц бүсэд гишүүн орнуудын олон салбарын хамтын ажиллагааг хялбарчлахын тулд ШХАБ-аас бий болгосон тогтвортой хөгжлийн орчны үр шимийг Светланагийн гэр бүл хүртсэн юм. Светланагийн хүү Максим хэлэхдээ:"Шанхайн хамтын ажиллагааны байгууллага бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагааны иж бүрэн байгуулалтыг буй болгож, улс орнуудыг нэгтгэн, хооронд нь зуучийн үүрэг гүйцэтгэж байна. Шанхайн хамтын ажиллагааны туршиц бүс нь ШХАБ-ын гишүүн орнуудын хувьд том гэр бүл, өөрийгөө харуулах цонх юм".
Олон жилийн туршид Светланагийн гэр бүл Хятадын хөгжил, өөрчлөлт, нээлттэй байдлын гэрч, үр шимийг хүртэгчид болжээ."Оросуудын дуртай цөцгий, хиам, салат болон бусад хүнсний зүйлсийг өмнө нь Хятадаас олж авахад хэцүү байсан. Одоо харин нээлттэй байдал улам өргөжиж, аль ч орны бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, олон орны киног үзэх боломжтой болсон. Англи, орос хэлтэй хүмүүс ч олширчээ. Орос ч ялгаагүй. Урьд нь Орост хятад хэлтэй хүн цөөхөн байсан бол одоо Күнзийн институт олноор байгуулагдаж, хоёр орны оюутан солилцоо өргөжсөн. Өндөр түвшний мэргэжилтнүүд хоёр орны харилцааг илүү өндөр өргөх болно".
Светлана их сургуулиа төгсөөд Хятадад ирж ажиллаж амьдраад даруй 23 жил болжээ. Тэрээр Хятад улсад чин сэтгэлээсээ хайртай, ирээдүйн амьдралаа ч мөн Хятадад өнгөрүүлэхээр шийджээ. Түүний гэр бүлийнхэн сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засгийн хөгжлийг нүдээр харж биеэрээ мэдэрсэн бөгөөд цаашид Орос Хятадын эдийн засаг, худалдааны хөгжлийг ахиулахад идэвхтэй оролцохыг хүсэж байгаагаа ярьсан.
"Би Хятад улсад их дассан. Хятадын өнө удаан жилийн түүх нь Хятадын ирээдүйн хөгжилд түлхэц болж байна. Хятадын ирээдүй илүү сайхан болно гэдэгт итгэж байна. Манай хоёр улсын эдийн засаг харилцан бие биенээ маш ихээр нөхдөг. Бид Хятадын компаниудад тусалж бүтээгдэхүүнийг нь Орост сурталчлахад бэлэн байна"