“9.18”-ныг үл мартах дуут дохио дуугаргах ёслол болов
Энэ он бол “9.18”-ны хэрэг хувьсал дэгдсэний 91 жилийн ой юм. 18-ны өглөө “9.18”-ныг үл мартах хонх цохиж дуут дохио дуугаргах ёслол Шэньян дахь “9.18”-ны түүхийн музейн үлдэгдэл хөшөөний талбайд болов.
1931 оны есдүгээр сарын 18-ны оройн 10 цагийн алдад Японы арми Наньмань төмөр замын Лю Тяо нуурын хэсгийг дэлбэчиж, буцаагаад Хятад улсын армийг үйлдэв хэмээн гүтгэн, Шэньяны Бэй Да Инг их буугаар буудаж, дотоод гадаадынхныг цочирдуулсан 9.18-ны хэрэг хувьслыг дэгдээсэн юм.
Шэньян хотын Архивын газрын захирал асан Жин Шаофү хэлэхдээ: Тухайн үеийн иргэн улсын засгийн газар “эсэргүүцэхгүй байх” хатуу зарлиг гаргаснаас шалтгаалан Японы арми хэдхэн цагийн дотор Бэй Да Инг дайран эзэлж, ганц шөнийн дотор Шэньян хотыг эзэлсэн юм. “Хятадын үндэстнүүдийн сэтгэл зүрхэнд зурагдсан энэ сорвийг Хятадын ард түмэн мартах ёсгүй” гэжээ.