MONGOL

"Цөмийн" хар хайрцгийн ажиллагаа хийхийг хүссэн АНУ, Их Британи, Австрали зэрэг оронд дахин улаан гэрэл асаалаа

CRIPublished: 2022-09-14 11:32:36
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

АНУ, Их Британи, Австрали гэсэн гурван улсын жижиг тойрог цөмийн шумбагч онгоцны хамтын ажиллагаагаа хар хайрцагны үйл ажиллагаагаар "цэвэрлэх" гэсэн боловч эцэст нь дөрөв дэх удаагаа бүтэлгүйтсэн байна. Америк, Их Британи, Австралийн цөмийн шумбагч онгоцны хамтын ажиллагааны холбогдох асуудлыг тусдаа албан ёсны сэдвийн хэлбэрээр судлан хэлэлцэхийг 12-нд ОУАЭХА-ийн Удирдах зөвлөлийн хурлаар санал нэгтэй шийдвэрлэсэн байна. Энэ нь гурван улсын цөмийн шумбагч онгоцны хамтын ажиллагааг уг гурван улс хувийн шугамаар зохицуулж чадах зүйл биш бөгөөд эрхбиш тус байгууллагын гишүүн орнууд хамтран удирдах ёстой гэсэн үг юм.

АНУ, Их Британи хоёр ямар ч заль мэх хэрэглэсэн ч үндсэн бодит байдлыг өөрчилж чадахгүй юм. Цөмийн шумбагч онгоцны асуудлаарх гурван орны хамтын ажиллагаа нь зэвсгийн чанартай баяжуулсан уран болон холбогдох технологи, тоног төхөөрөмжийг шилжүүлэх явдал бөгөөд цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэх талаар ноцтой эрсдэл оршиж байгаа, мөн энэ нь “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээ”-ний зорилго болон ерөнхий зарчмыг зөрчиж, ОУАЭХА-ийн Нарийн бичгийн дарга нарын газрын хариуцах цар хүрээнээс давсан болохоор, эрхбиш ОУАЭХА-ийн гишүүн орнууд хамтдаа судлан хэлэлцэхээр дамжин шийдэх ёстой.

Одоогоор ОУАЭХА-ийн Удирдах зөвлөлийн хурлаар АНУ, Их Британи, Австралийн хар хайрцагны үйл ажиллагааг дараалан дөрөв удаа таслан зогсоож байна, ингэснээр АНУ, Их Британи хоёр Хойд Солонгосын болон Ираны цөмийн асуудалд санаа зовж буйгаа илэрхийлж байгаа хэдий ч харин Австралийн цөмийн шумбагч онгоцтой хамтран ажиллах асуудалд “ногоон гэрэл” асаан өгч байгааг хүн бүхэн тодорхой мэдэх болсон байна, энэ нь даруй ердийн давхар стандарт болох юм.

Гэсэн хэдий ч өнөөг хүртэл, АНУ, Их Британи, Австрали зэрэг гурван орон олон улсын хамтын нийгэмлэгийн санаа зовсон асуудалд хариу өгөөгүй бөгөөд цөмийн шумбагч онгоцны хамтын ажиллагааны нарийн ширийн зүйлийг нуун дарагдуулсан хэвээр байна, бас Олон улсын атомын эрчим хүчний агентлаг хяналт удирдлагаа үр дүнтэй хэрэгжүүлэхэд ихээхэн хүндрэл учруулж байна. Энэ англо-саксон бүлэглэл Ази Номхон далайн бүс нутагт юу хийхийг хүсч байна вэ, тэр нь даруй бүс нутгийн мөргөлдөөн, сөргөлдөөнийг өдөөдөг НАТО-гийн хуучин хэвшлийг Ази, Номхон далайн бүс нутагт хуулбарлахаас өөр зүйл биш юм, үүнийг бүх хүмүүс цөм тодорхой мэдэж байгаа.

Цөмийн зэвсэг бол хүн төрөлхтөний толгой дээр өлгөөтэй байгаа "Дамоклийн сэлэм" юм. АНУ, Их Британи, Австралийн цөмийн шумбагч онгоцны хамтын ажиллагаа нь яасан ч тэдний хувийн хэрэг биш юм, нэн ч зөвхөн тэд л зөвшөөрөөд болохгүй юм. Уг гурван улс цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх үүргээ хэрхэн биелүүлэх талаар эрхбиш дэлхий нийтэд тайлбар өгөх ёстой, тэд "цөмийн" хуйвалдааныг хар хайрцагт нуухыг хүсээд ч хэрэггүй юм.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn