Мөөгний бордоо өвсний технологи дэлхий дахинд өгөөжөө өгсөн
2000 оны долдугаар сарын 5-нд Хятадын Фүжянь мужийн захиргааны байрны хурлын өрөөнд Ши Жиньпин мөөг ургуулах шинэ технологийн эзэн Линь Жаньшид шагнал гардуулав.
Өнгөрсөн зууны 80-аад оны үед Фүжяний зарим нутагт тариачид тун ядруухан амьдарч байжээ. Зарим хүмүүс огтолсон модыг мөөг ургуулахад ашиглан баяжиж байсан ч хүнсний зориулалттай мөөг гаргаж авах энэ уламжлалт арга нь модонд ихээхэн хохиролтой тул тухайн нутгийн ойн бүрхэвчийг бууруулж, хөрс шорооны давхаргыг ноцтой алдагдуулж байжээ. Идэшний мөөг тарьж баяжих, ойн нөөцийг хамгаалах хоёр асуудлын зөрчилдөөнийг шийдвэрлэх нь 1980-аад оны сүүлчээр Фүжяний Ниндэд ажиллаж байсан Ши Жиньпины өмнө тулгамдсан онцгой бэрхшээл байлаа.
Яг тэр үед Линь Жаньши Фүжяний хөдөө аж ахуйн дээд сургуульд өвсөөр модыг орлуулж, хүнсний чиглэлийн мөөг тарих туршилтыг амжилттай хийжээ. Мөөг өвсийг хослуулан судлахын зэрэгцээ өргөнөөр ашиглах боломжтой мөөгний бордоо өвсний технологийг бүтээжээ. Найман метр өндөр мөөгний бордоо өвсийг жилд 3-6 удаа хаддаг бөгөөд га бүрээс 853 тонн өвс хураах боломжтой юм. Нэг га газарт ургуулсан мөөгний бордоо өвсөөр 400-500 бог мал тэжээдэг бөгөөд 100 тонн мөөг ургуулан хураадаг. Линь Жаньшигийн энэ судалгаа Ши Жиньпиний анхаарлыг ихээхэн татсан бөгөөд шинжлэх ухааны үндэслэлтэй энэ технологийг Фүжянь муж ядуурлаас ангижруулан, экологийг хамгаалах үр дүнтэй арга болгон ашиглажээ. Түүнээс хойш мөөг борддог өвсний технологи нь нутгийн иргэдийн ашиг орлогыг нэмэгдүүлээд зогсохгүй дэлхий нийтэд ч үр өгөөжөө өгч эхэлсэн юм.
1996 оноос Хятадын Дорнод нутгийн 13 муж хот баруун бүс нутгийн 10 муж, өөртөө засах оронд тусламж үзүүлэх стратеги хэрэгжсэн бөгөөд байршлынхаа дагуу Фүжянь муж нь Ниншягийн Хотон үндэстний өөртөө засах оронд туслах хуваарь авчаа. Фүжянь мужийн Намын хорооны нарийн бичгийн даргын орлогчийн алба хашиж байсан Ши Жиньпин Ниншяд туслах ажлын хэсгийг даргалан, мөөгний бордоо өвсний технологийг тухайн нутагт түгээн дэлгэрүүлж улмаар нутгийн иргэдийн ашиг орлогыг нэмэгдүүлжээ.
Ши Жиньпиний дэмжлэгээр Линь Жаньши судалгааны багтайгаа мөөгний бордоо өвсний технологийн үндэсний зэрэглэлийн судалгааны төвийг байгуулж, цаашид Хятад даяар түгээх зорилготой ажиллав. Энэ технологио гадаадад сурталчлан, илүү олон хүмүүст ашиг шимийг нь хүртээхийг Ши Жиньпин түүнд захиж, дэмжин урамшуулж байсан юм.
1997 онд Линь Жаньши судлаачдынхаа хамт тус технологио Папуа, Шинэ Гвинейд танилцуулж, зүүн өндөрлөг мужийнханд мөөгний бордоо өвс тарихыг зааж өгсөн юм.
21-р зуунд мөөгний бордоо өвсний технологи нь шинжлэх ухааны судалгаа болон үйлдвэрлэлийн хөгжлийн шинэ шатанд орж, засгийн газрын тус дэмжлэг ид шаардагдаж байсан тул Линь Жаньши Фүжяний Хөдөө аж ахуй, ойн аж ахуйн их сургуульд мөөгний бордоо өвсний шинжлэх ухааны лабораторийг даруй байгуулахыг уриалав.
Тухайн үед санал зөрөлдөөн ихтэй байсан хэдий ч хоёр удаагийн судалгаа үнэлгээний дүнд Фүжянь мужийн захирагчаар ажиллаж байсан Ши Жиньпин 2002 онд Хятадын анхны мөөгний бордоо өвсний шинжлэх ухааны лабораторийг байгуулах шийдвэр гаргаж, тус технологийг шинэ зуунд дэлгэрүүлэн хөгжүүлэх боломжийг нээж өгчээ.
2017 онд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газар тус технологийг БНХАУ-НҮБ-ын энх тайван хөгжлийн сангийн төсөлд хамруулжээ. Хятадын Фүжяниас гаралтай мөөгний бордоо өвсний технологийг эдүгээ 106 оронд түгээж, Фижи, Руанда зэрэг 13 оронд жишиг бааз байгуулан, 10 мянга гаруй хүнийг бэлтгэл сургалтад хамруулаад байна.