Хятад Японы дипломат харилцааны 50 жилийн ойд үг хэлжээ
Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Хятад Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан хурлын нээлтийн ёслолд цахимаар үг хэлжээ.
Ван И хэлэхдээ, "Найрсгаар харилцаж, Азийн хөгжлийг дэмжих нь Хятад Япон хоёр орны хамгийн том үүрэг хариуцлага болно" гэсэн бөгөөд шинэ цаг эринд хоёр орны харилцааг эрүүлээр хөгжүүлэх талаар таван талын санал санаачилга дурджээ. Тодруулбал, нэгдүгээрт, амлалтаа бүрэн биелүүлж, Хятад Японы харилцааны улс төрийн үндэс суурийг хамгаалах ёстой бөгөөд түүхийн үлдэгдэл, Тайваний асуудлаарх, мөн Хятад Японы язгуур ашиг сонирхолтой холбоотой зарчмын чанартай асуудал дээр байр суурь зайлшгүй тодорхой байх ёстой. Хоёрдугаарт, төвийг баримтлан хөгжлийн зөв замнал руу чиглэх ёстой. Гуравдугаарт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, харилцан ашигтай хамтдаа хожих замаар илүү өндөр түвшинд хүрэх ёстой. Дөрөвдүгээрт, зөв удирдамжаар дамжуулан эерэг, найрсаг харилцан ойлголцлыг бий болгох ёстой. Тавдугаарт, цаг үеийн урсгалыг дагаж, олон талт үзлийг бодитоор хэрэгжүүлэх зэргийг багтаажээ.
Японы Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяши цахим илтгэлдээ, хоёр тал ирэх 50 жилд анхаарлаа хандуулж, илүү бүтээлч, тогтвортой харилцааны төлөө хамтран ажиллах ёстой гэжээ.