MONGOL

БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшү, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нар албан ёсны хэлэлцээ хийлээ

CRIPublished: 2022-09-11 15:22:54
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшү монголын талын тавьсан хүсэлтийг чухалчлан үзэж байна гээд онцгой анхаарал хандуулан, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Талууд Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаагаа тэмдэглээд, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих, гурван улсыг холбосон Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны автозам барих зэрэг төслүүдийг урагшлуулах чиглэлээр санал солилцов.

Хоёр орны хууль тогтоох дээд байгууллагын дарга нар олон улсын харилцааны харилцан сонирхсон зарим асуудлаар ярилцлаа. Монгол Улсын Их Хурлын даргыг тааламжтай цагтаа БНХАУ-д айлчлахыг БХАТИХ-ын Байнгын хорооны дарга урив.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар түүний урилгаар манай оронд албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшү нарын хэлэлцээ нь ажил хэрэгч, нээлттэй, элэгсэг дотно уур амьсгалд явагдаж, талуудын харилцан итгэлцлэлийг бэхжүүлж, бүх түвшний харилцааг урагшлуулан хөгжүүлэх болон хууль тогтоох байгууллагууд хоорондын тогтсон харилцааг улам бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой үйл явдал боллоо.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшүгийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.

Эх сурвалж: http://parliament.mn/n/s4non

首页上一页12 2

Share this story on

Messenger Pinterest LinkedIn