MONGOL

Сычуаньд аврах ажиллагаа үргэлжилсээр байна

CRIPublished: 2022-09-08 10:22:42
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятадын Төрийн зөвлөлийн Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулан авран туслахад удирдах ажлын хэсэг Сычуань мужийн гамшгийн бүсэд ажлаа үргэлжлүүлсээр байна.

Газар хөдлөлт болсны дараа Онцгой байдлын яам авран туслах мэргэжлийн багийг шуурхай томилон Сычуань мужийн газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулж авран туслах ажилд дэмжлэг үзүүлсэн юм. Энэ сарын 7-ны өдрийн 18 цагийн байдлаар Онцгой байдлын яам, Үндэсний гал командын авран туслах ангиас нийт 1700 гаруй хүн хүч томилсон бөгөөд тус багийнхан Лудин шянь, Шымянь шяний гамшгийн голомт бүсэд очиж 7200 гаруй гэр байшингийн аюул эрсдэлийг шалгаж, гамшигт өртсөн 280 гаруй оршин суугчийг авран тусалж, 4100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Үндэсний хөдөлмөрийн аюулгүй байдлын аврах туслах багийн 190 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг аврах ажиллагаанд оролцон, бэртэж гэмтсэн 180 гаруй хүнийг шилжүүлж, гамшгаас авран туслах 29 тонн эд материалыг зөөвөрлөн хүргэсэн байна.

/Уртнасан/

Share this story on

Messenger Pinterest LinkedIn