MONGOL

Агаарын бохирдолд илүү анхаарахыг уриалжээ

CRIPublished: 2022-09-08 09:51:16
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Есдүгээр сарын 7-нд болсон “Цэвэр агаар цэлмэг тэнгэрийн төлөөх" олон улсын гуравдугаар өдөрт зориулж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш видео илтгэл тавихдаа, "Цэвэр агаар, цаг уурын тогтвортой байдал, эрүүл байгаль бол хүний амьдрах эрхийн хамгийн чухал орчин. Өдгөө дэлхийн нийт хүн амын 99 хувь нь бохир агаараар амьсгаалж байна. Бохирдол ихтэй шатахуун хэрэглэсний улмаас ядуус, тэр дундаа охид эмэгтэйчүүд эрүүл мэндээрээ хохирсоор байна. Энэ бүхэн нь цаг уурын дулаарлыг бий болгож улмаар хээрийн түймрийг өдөөж байна. Тиймээс дэлхийн дулаарлын эсрэг хамтдаа тэмцэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалъя" гэжээ.

Сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, чулуулгийн эрчим хүчнээс даруй салж, цэвэр эрчмийн хөдөлгүүрт зам тээврийн хэрэгсэл рүү түргэн шилжихийн зэрэгцээ, хүмүүс бохирдол багатай амьдралын хэв зуршилд шуурхай дасах ёстой. Мөн агаарын бохирдлын хяналт хэмжилтээ эрчимжүүлж, ДЭМБ-аас гаргадаг "Дэлхийн агаарын чанарын удирдамж" дахь стандартын дагуу холбогдох хууль тогтоомж, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, хүлэмжийн хийг бууруулах ёстой гэдгийг Антонио Гуттериш онцолжээ.

2019 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар жил болгоны есдүгээр сарын 7-ныг “Цэвэр агаар цэлмэг тэнгэрийн төлөөх" олон улсын өдөр болгох тогтоол баталсан юм.

Д.Хүчитбаатар

Share this story on

Messenger Pinterest LinkedIn