Зүүн хойд бүс нутгийн хөгжлийн талаар юу ярив?
Наймдугаар сарын 16, 17-нд Хятад улсын дарга Ши Жиньпин зүүн хойд нутгийн Жиньжөү, Шэньян /Мүгдэн/ хотын дөрвөн газарт ажиллажээ.
Ляонин, Мүгдэний байлдааны дурсгалын музейтэй танилцах үедээ тэрбээр “Ард түмний сэтгэл бол хамгийн том улс төр. Ажил үйлсийг шийддэг. Үйлс бүтээх амаргүй, сахин хамгаалах үүрэг хариуцлага бүр ч хүнд. Бүтээсэн үйлсээ өөрчлөгдөхийг бид хүлээн зөвшөөрөхгүй, ард түмэн ч огт хүлцэхгүй” гэжээ.
Жиньжөүгийн Дүнху нуурын ойн цэцэрлэгт хүрээлэнтэй танилцах үедээ гол нь иргэд, оршин суугчдын эрүүл амьдралын хэмнэлийг онцолсон бөгөөд Хятадын орчин үеийн хөгжил бол ХКН-аар удирдуулсан социализмын шинэ эрин үе гэдгийг тэмдэглэн хэлжээ.