MONGOL

Африкийн чадавхийг бэхжүүлэхэд анхаарахыг Хятад улс уриалав

CRIPublished: 2022-08-09 16:59:42
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ сарын 8-нд, тухайн сарын хариуцагч орон Хятад улсын санаачлагаар "Африкийн энх тайван болон аюулгүй байдал, тэдний чадавхийг бэхжүүлэх, мөнхийн энх тайвныг тогтоох" сэдвийн хүрээнд нээлттэй мэтгэлцээн зохион байгуулсан байна. БНХАУ-аас НҮБ-д суугаа байнгын суурин төлөөлөгч Жан Жюнь хурлыг даргалав.

Жан Жюнь засаглалын чадавхи сул, энх тайвныг сахиулах арга хэрэгсэл хязгаарлагдмал, нөөц баялаг хүрэлцэхгүй байгаа зэрэг Африкийн орнуудын өмнө тулгамдаад байгаа асуудалд анхаарлаа хандуулж, Африкийн орнуудын чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн чухлыг дурдаад, Африкийн орнууд засаглалаа сайжруулах, тасралтгүй хөгжих, терроризмын эсрэг тэмцэх, нийтлэг аюулгүй байдлаа хамгаалах, эрсдэл, сорилтыг даван туулах зэргээр урт удаан хугацааны тайван байдалд хүрэхэд нь туслахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn