MONGOL

Хятад-АСЕАН-ы хэвлэл мэдээллийн зөвлөхүүдийн форум болов

CRIPublished: 2022-08-06 21:53:44
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

5-нд 2022 оны Хятад-АСЕАН-ы хэвлэлмэдээллийн зөвлөхүүдийн форум Бээжинхотноо болж өнгөрлөө. "Дэлхийн хөгжил:Нэгдмэл хувь заяа, хамтын үйл ажиллагаа"уриан дор болсон энэ арга хэмжээнд Хятадболон АСЕАН-ы 10 орны албаны хүмүүс, голгол хэвлэл мэдээллийн байгууллагынтэргүүнүүд, зөвлөхүүдийн төлөөлөл болонэрдэмтэн судлаачид цахим болон танхимынхэлбэрээр оролцож, дэлхийн хөгжлийнсанаачилгын хэрэгжилтийг дэмжих, ХятадАСЕАН-ы иж бүрэн стратегийн түншлэлийнхарилцааг ахиулах зэрэг талаар саналсолилцов.

Энэ удаагийн форумд гол нь хэвлэл мэдээллийн салбарын зөвлөхүүд дэлхийн хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлэх, солилцоо итгэлцлийг нэмэгдүүлэх зэрэг талд хэрхэн идэвхтэй үүрэг гүйцэтгэх асуудлыг авч хэлэлцжээ.

Хятад АСЕАН-ы бүс нутгийн улс орнуудын ард түмэн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, хөгжил цэцэглэл, хамтын ялалтыг баталгаажуулах хүсэл эрмэлзэлтэй байгаа юм. Үүний дагуу, энхийн хөгжилд заналхийлсэн сөрөг хүчин зүйлийг зохицуулж, сайн сайхан гэр орноо бүтээн байгуулах хамтын мөрөөдлийг биелүүлэхийн төлөө хичээн зүтгэнэ хэмээн Арга хэмжээнд оролцсон зочид төлөөлөгчид санал нэгдэв.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn