MONGOL

Иргэд олны санал санаачилгыг сонсох тухайд чухал заавар өгчээ

CRIPublished: 2022-06-26 13:11:34
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Интернэт сүлжээгээр ХКН-ын 20-р их хурлын холбогдох ажлын тухай иргэд олны санал санаачилгыг хүлээж авах тухай ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин сүүлийн өдөр онцлохдоо, намын 20-р их хурал нам, улс орны улс төрийн амьдралын том чухал үйл хэрэг юм. Тиймээс холбогдох хурал чуулган, ажлын талаар интернэтээр санал санаачилгаг хүлээж авах бол нам болон нийгэм нийтээрээ улс орны хөгжил, үндэстний сэргэн мандлын төлөө арга ухаан, санал бодлоо дэвшүүлэх үр ашигтай арга зам болох төдийгүй, мөн ч ард түмэн төвтэй ардчиллын бодит тусгал мөн. Энэхүү санал хураах арга хэмжээ нь нийт намын гишүүд, иргэд түмний анхаарлыг ихэд татаж, тэдний идэвхжилийг дайчилсны улмаар их олон бодитой, бүтээлч санал санаачилга хүлээ авч байна. Үүнийг эрхбиш сайтар судалж дүгнэн, намын ажилдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Онцгойлон иргэд түмний санал санаачилгыг хүндэтгэх хэрэгтэй гэжээ.

Энэ оны 2-р сард Ши Жиньпиний зааврын дагуу, Ардын өдрийн сонин, Шиньхуа агентлаг, Хятадын Төв Радио Телевиз зэрэг төвийн хэвлэл мэдээлэл албаны сайт, цахим платформ дээрээ тусгай хуудас нээж, нийгэм нийтээс 8 сая 542 мянга гаруй санал санаачилга хүлээн авч, намын 20-р их хурлын холбогдох бэлтгэл ажилд нааштай зөвлөгөө, лавламж хангасан байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn