MONGOL

Туркийн Ерөнхийлөгч Шведийн Ерөнхий сайдтай утсаар ярьжээ

CRIPublished: 2022-06-26 12:27:13
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Орон нутгийн цагаар 6-р сарын 25-нд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Шведийн Ерөнхий сайд Андерссонтой утсаар ярьжээ.

Туркийн ерөнхийлөгчийн албанаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, хоёр тал Шведийг НАТО-д элсүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Терроризмтой тэмцэх зэрэг Туркийн хувьд чухал ач холбогдолтой үндсэн асуудлаар Швед бодит арга хэмжээ авах ёстойг Эрдоган онцолжээ.

Эрдоган Швед улс Курдын Ажилчны Намын эсрэг хандлагаа өөрчилж, тодорхой арга хэмжээ авах ёстой бөгөөд одоохон Шведэд ямар нэгэн тодорхой алхам хийгээгүй хэмээн Туркийн тал үзэж байна. Швед улс Туркт тавьсан зэвсгийн хориг, Туркийн батлан хамгаалах салбарт тавьсан хязгаарлалтаа цуцалж, ялтан шилжүүлэх, албадан гаргах тухай Туркийн талын шаардлагыг хангана гэдэгт найдаж байна. Эдгээр асуудлаар Швед амлалт авч, тодорхой арга хэмжээ авахыг Турк хүсэж байна гэжээ.

Түүнчлэн мөн өдөр Эрдоган бас НАТО-ийн нарйин бичгийн дарга Йенс Столтенбергтэй утсаар ярьж, Швед болон Финланд НАТО-д элсүүлэх асуудлаар зөвшилцжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn