MONGOL

Хонконгийн хүний эрхийн талаар мэдээлэл хийв

CRIPublished: 2022-06-26 09:04:00
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Орон нутгийн цагаар 6-р сарын 24-нд Хятадын Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн төлөөлөгч Ү Рүйлүн, Лю Жүнхэн нар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 50 дугаар чуулганд оролцож, Хонконгийн хүний эрхийн талаар танилцуулжээ.

Хонконгийн шашны зүтгэлтнүүдийн төлөөлөгч Ү Рүйлүн хэлэхдээ, өнгөрсөн 25 жилийн хугацаанд "нэг улс хоёр систем" нь Хонконгийн шашны болон эрдэм шинжилгээний салбарын үг ярианы эрх чөлөөг баталгаажуулсаар ирсэн. Хонконгод Үндэсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээр дээр дурдсан эрх чөлөө илүү бүрэн хангагдсан. Онцгой бүсийн захиргааны дэмжлэгээр Хонконгийн шашны нийгэмлэг томоохон хэмжээний шашны үйл ажиллагаа явуулж, номлолын сургуулиуд ажиллуулж байна. Түүнчлэн шашны зүтгэлтнүүд Хонконгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд үргэлжлүүлэн хувь нэмэр оруулах болно гэжээ.

Хонконгийн залуучуудын төлөөлөгч Лю Жүнхэн хэлэхдээ, Хонконг эх орныхоо мэдэлд буцаж ирсний 25 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Хонконг дахь Үндэсний аюулгүй байдлын тухай хууль болон сонгуулийн шинэ тогтолцоо нь Хонконгийн иргэд олон, аж ахуйн нэгжүүдийн эрхийг хамгаалж, эмх замбараагүй байдлыг таслан зогсоож, хөгжил цэцэглэлт, сайн засаглалд хүрэх шинэ аянд гарах боломжийг олгож байна. Төв засгийн газрын дэмжлэг дор Хонконгчууд итгэл дүүрэн урагшлах болно. Дэлхий дээр хаа хэрэгжүүлсэн ч зохирдог ардчиллын загвар гэж үгүй. "Дэлхийн хамгийн удаан ардчилалтай орон" хэмээн өөрийгөө өргөмжилсөн Америк гадагш худалдааны дайныг дур мэдэн өрнүүлж, олон улсын стандартыг эвдсээр байгаа бөгөөд сүүлийн 40 жилд хамгийн хүнд байдалд ороод байгаа дотоодынхоо инфляц, нефтийн үнийн өсөлт, сургуулийн хүрээний буудлагын хэрэг зэргээ зохицуулж чадахгүй байна. Энэ бол иргэд түмний хүссэн ардчилал биш гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn